ХОМ: ТЭРБУМЫН ОРОН СУУЦ, 100 САЯЫН ХАДГАЛАМЖТАЙ ГАЗРЫН ДАРГА НАР

О.Шүрэнцэцэг
15 цагийн өмнө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Газрын дарга М.Баяраа өөрийн орлогоо 40.271.000 гэж мэдүүлжээ. 698 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, хоёр авто зогсоол, үйлдвэрлэлийн зориулалттай нэг байгууламжтай юм байна. 104 сая төгрөгийн мал аж ахуйтай бөгөөд 41 сая төгрөгийн эзэмших-450м2-1, өмчлөх-641 м2-1, эзэмших-650 м2-1, эзэмших-700 м2-1 газартай. 125 сая төгрөгийн үнэт эдлэл, 86 сая төгрөгийн хадгаламжтай байна.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Р.Оюунханд нь 332 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн орон сууцтай. Мөн 12 сая төгрөгийн үнэт эдлэл, 21 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Тэрбээр "Хавцлын зам" ХХК, "Эрдэнэс таван толгой" Бусад, "Эрдэнэс таван толгой" Бусад, "Эрдэнэс таван толгой" Бусад, "Эрдэнэс таван толгой" Бусад, "Говь" ХХК Бусад, "Зоос гоёл"Бусад, Автоимпекс" ХХК Бусад-д хувьцаа эзэмшдэг бөгөөд өөрийн орлого нь 63 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Засгийн газрын хэрэглэх эрхлэх газрын Газрын дарга П.Зоригтбаатар 105 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Land Cruiser 200, Жийп болон туулах чадвар өндөр автомашинтай гэж мэдүүлсэн байна. Тэрбээр 276 сая төгрөгийн гурван орон сууц, 37 сая төгрөгийн мал аж ахуйтай аж. Түүний өөрийн орлого 29 сая төгрөг бөгөөд 55 сая төгрөгийн үнэт эдлэл, 26 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Мөн "Эрдэнэс таван толгой" ХХК, "Рашаант хайрхан" ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг.

Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга А.Батболд 147 сая төгрөгийн хадгаламжтай.228 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, авто гражтай. Түүний өөрийн орлого 96 сая төгрөгбөгөөд 118 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. Мөн 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй аж.

Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга М.Энхболд нь 140 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай. Тэрбээр өөрийн орлогоо 15 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 15 сая төгрөгийн Toyota, Alfhard автомашинтай бөгөөд гурван сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд 32 сая төгрөгийн зээлтэй юм байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газрын дарга Э.Сансарбаяр нь 196 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, авто гражтай. Түүний орлого 15 сая төгрөг бөгөөд 40 сая төгрөгийн мал аж ахуйтай юм байна. 38 сая төгрөгийн Toyota, Prius, Toyota, Vanguard зэрэг автомашинтай аж. Мөн 51 сая төгрөгийн хадгаламж, зургаан сая төгрөгийн үнэт эдлэлтэй.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газрын дарга Д.Батсүрэнгийн өөрийн орлого 8.5 сая төгрөг. 101 сая төгрөгийн орон сууц, хашаа байшинтай бөгөөд таван сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Сангийн яамны Газрын дарга П.Дорждагва 363 сая төгрөгийн үнэ бүхий авто зогсоол, граж, орон сууцтай. Түүний орлого 20 сая төгрөг бөгөөд 17 сая төгрөгийн Nissan, Diesel маркийн автомашинтай аж. Мөн "Эрдэнэс таван толгой" ХК, "Эрдэнэс таван толгой" ХК, "Эрдэнэс таван толгой" ХК-д хувьцаа эзэмшдэг. 17 сая төгрөгийн хадгаламж, долоон сая төгрөгийн газар эзэмшдэг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Газрын дарга Ц.Нямсүрэн өөрийн орлогоо 10 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Тэрбээр 100 сая төгрөгийн орон сууц, 18 сая төгрөгийн Toyota, SAI автомашинтай. Мөн 2.5 сая төгрөгийн үнэт эдлэл, 11 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. "Таван толгой" ХК-д хувьцаа эзэмшдэг.

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Газрын дарга Т.Ням-Очир 45 сая төгрөгийн үнэ бүхий Lexus, 470 автомашинтай. Тэрбээр 216 сая төгрөгийн авто зогсоол, хоёр орон сууц, зуслангийн байшинтай. Өөрийн орлогоо 15 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бөгөөд 1.2 сая төгрөгийн мал аж ахуйтай аж. Мөн дотоодын банкинд 83 сая төгрөгийн хадгаламжтайбөгөөд "Эрдэнэс тавантолгой" ХК-д 544 ш хувьцаа эзэмшдэг юм байна.

Барилга, хот байгуулалтын яамны Газрын дарга Н.Нарантуяа 1.085.500.000 төгрөгийн үнэ бүхий оффис, хоёр зуслангийн байшин, авто граж, авто зогсоол, өвөлжөө, хаваржаатай. "Эрдэнэс таван толгой" ХК-д 7504 ш хувьцаа эзэмшдэг бөгөөд 33 сая төгрөгийн хадгаламж, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн 12 сая төгрөгийн мал аж ахуйтай бөгөөд өөрийн орлогоо 17 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Газрын дарга Ц.Жавхлантөгс нь 60 сая төгрөгийн үнэт эдлэл, 75 сая төгрөгийн авлагатай. Тэрбээр өөрийн орлогоо 17 сая төгрөг гэж мэдүүлсэн бөгөөд 243 сая төгрөгийн орон сууц, авто гражтай юм байна. Мөн 16.5 сая төгрөгийн хурдан удмын гурав, бусад нийт 18 адуутай юм байна.

Эрчим хүчний яамны Газрын дарга Б.Сандуйжав 339 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд 98 сая төгрөгийн авлагатай юм байна. Тэрбээр өөрийн орлогоо 55 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 298 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. 47 сая төгрөгийн Toyota, Land Cruiser 100 автомашин, 27.9 сая төгрөгийн мал аж ахуйтай юм байна. Түүнчлэн 27.5 сая төгрөгийн үнэт эдлэл, 24 сая төгрөгийн үнэ бүхий газартай аж. "Гэр бүл" ХК-д 5897 ш хувьцаа эзэмшдэг байна

эх сурвалж: 24tsag.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20