Үр зулбуулах эмийг дур мэдэн авч ууснаас 22 настай эмэгтэй амиа алдах дөхсөн харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.Тодруулбал, хэд хоногийн өмнө "Нарантуул" олон улсын худалдааны төвөөс 22 настай бүсгүй үр зулбуулах эм худалдан авч, ууснаас болж их хэмжээний цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн иржээ.Эх сурвалжийн мэдээлснээр бүсгүй жирэмсний эхэн үе дээрээ байхдаа ийнхүү Хятад улсад үйлдвэрлэгдсэн үр зулбуулах эм худалдан авч уусан байна.Иймээс үр зулбуулах үйлчилгээтэй эмийг гар дээрээс худалдан авахгүй байх, интернетээс захиалан авахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна