МАН-ААС У.ХҮРЭЛСҮХ, АН-ААС Ж.ОЮУНБААТАР, МАХН-ААС Н.ЭНХБАЯР НАР ХЭНТИЙД ӨРСӨЛДӨХ ҮҮ?

О.Шүрэнцэцэг
2019/04/30

Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох намууд хуулийн дагуу тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгөх ёстой. Энэ дагуу МАН өчигдөр бага хурлаа хуралдуулж, өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хуульд заасан бичиг баримтаа гардуулж өглөө.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, “Манай нам намын бага хурлаараа нэр дэвшилт болон мөрийн хөтөлбөрөө шийддэг, оролцох эсэхээ шийддэг. Өнөөдөр нэр дэвшигчийн тухай асуудал тодорхой болоогүй байна. Энэ удаагийн сонгууль Монголын улс төрийн намууд болон улс төрчдийн рейтингийг тогтоосон сонгууль болох байх гэж бодож байгаа. МАН-ын хувьд хариуцлагатай оролцоно. Албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн хүн алга байна. Одоогоор тус тойрогт судалгаа явуулж, хэд хэдэн хүнийг ярьж байгаа, нэр дэвшигч эцсийн байдлаар тодорхой болоогүй. Монгол улсын Ерөнхий сайд дэвших үү гэж асууж байна. Дэвших боломжтой хүн мөн үү гэвэл мөн.

Нөхөн сонгуульд хэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МУГЖ Г.Эрдэнэбат нарын нэр яригдаж байгаа ажээ. Нам эвслүүд ирэх 5-р сарын 24-28-ны өдрүүдэд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20