ХЭНТИЙД ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААЖ ЧАДААГҮЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/05/04

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд Хэнтий, Булган, Дорнод аймагт түймэртэй байна. Булган аймгийн түймрийг унтраахаар Хөвсгөлөөс хүч татсан байна. Энэ тухай мэдээллийг хүргэе.

Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн Хашлиг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан.

ОБЕГ-ын 9 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 61 алба хаагч, ҮАБ-ийн 65 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Батширээт сумын 131 иргэн, Биндэр сумын 139 иргэн, “Онон-Балж” тусгай хамгаалалтын газрын 11 ажилтан, нийт 464 хүн, 49 автомашин, 33 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 24400 га ой шатсан. Мөн ОБЕГ-ын даргын шийдвэрээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь Онцгой байдлын газрын 12 алба хаагч, /2 бүлэг түймрийн голомт руу автомашинаар явна/, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашин нийт 46 алба хаагч, 4 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар орон нутгаас хөдөлгөөн үйлдэж замдаа явж байна.

Булганаймгийн Тэшиг сумын Эрин багийн Мухар жалга гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км-т/ Монгол Улсын хилийн 477-480 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0286 дугаар ангийн 4 алба хаагч, 05.01-ний өдрийн 23:30 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдэж 05.02-ны өдрийн 14:30 цагт түймрийн голомтод очиж унтраахаар ажиллаж байна. 05.02-ны өдөр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ЗХ-ний 303 дугаар ангийн 4 алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Булган, Орхон аймгийн алба хаагчдыг түймрийн голомтод хүргэх зорилгоор Булган аймгийн чиглэлд 12:20 цагт нислэг үйлдэж 13:45 цагт газардсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагчийг /2 удаагийн нислэг үйлдэж/ түймрийн голомтод тус тус хүргэж 19:20 цагт Булган аймагт буцаж газардсан.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 05.02-ны өдрийн 20:30 цагт ирж хоносон. 05.03-ны өдрийн 06:05 цагт Булган аймгийн төвөөс нисдэг тэрэг хөөрч Хутаг-Өндөр суманд 07:00 цагт газардаж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг авч 07:04 цагт хөөрч түймрийн голомтод 07:40 цагт газардсан. 05.02-ны өдрийн 21:00 цагт түймрийн зүүн болон баруун хэсгийг цурманд оруулж унтраасан, урд хэсгийг унтаахаар ажиллаж байна гэж Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж мэдэгдсэн. Түймрийн голомтод нийт 95 алба хаагч, 1 нисдэг тэрэг, 1 автомашин, 4 морьтойгоор ажиллаж байна.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:11 цагт хүлээн авч орон нутгийн 14 иргэн, 2 автомашинтай ажиллаж мөн өдрийн 20:00 цагт түймрийг бүрэн унтрааж, түймэр дахин гарахаас сэргийлж цурмыг манаж хоносон. Түймэрт 6 га талбай шатсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20