ЕРӨНХИЙ АУДИТОРТ Д.ЗАНДАНБАТЫГ ДЭМЖИВ

О.Шүрэнцэцэг
2019/05/07

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өчигдөр хуралдсан. Тус бүлгийн хурлаар Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжив. Улмаар уг саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөс зээл авсан нь нотлогдож, улмаар түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байсан юм. Тэрбээр өмнөх долоо хоногт ажлаас чөлөөгдөх өргөдлөө өгсөн билээ.Тэгвэл түүний намтарыг та бүхэндээ хүргэж байна.

ЕРӨНХИЙ АУДИТОРТ НЭР ДЭВШИГЧ Д.ЗАНДАНБАТ НЬ:

Боловсрол:

  • 1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
  • 1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дvvргэсэн. Эдийн засагч, эрхзvйч мэргэжилтэй.

Ажлын туршлага:

  • 1991-1996 онд Баянзvрх дvvргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч.
  • 1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
  • 2001-2006 онд Хан-Уул дvvргийн Татварын хэлтсийн дарга
  • 2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын тєсвийн орлого хяналтын газрын дарга
  • 2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
  • 2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
  • 2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • 2017 оны 7 сарын 19-ний өдрөөс ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байгаа юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20