ЕРӨНХИЙ АУДИТОРООР Д.ЗАНДАНБАТЫГ ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/07

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,  Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн төслүүд, Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын тайлан, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал зэргийг хэлэлцэхээр товлосон юм.

Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг улираан томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин үүний дараа Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХын гишүүн Н.Амарзаяа:

-Төсвийн байнгын хорооноос төрийн Аудитын газруудыг шалгах ажлын хэсэг ажилласан. Энэ хүрээнд төрийн аудитын байгууллага УИХ-аас томилогддог, мэргэжлийн байгууллага. Энэ байгууллагын үйл ажиллагаанд УИХ онцгой анхаарч, төсөв, хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Нийгмийн, улстөрчдийн захиалгаар шалгах сэдэв гарахад төсвийг нэмж өгдөггүй. 2019 онд 18 тэрбум төгрөгийн аудитын шалгалт хийхээр байгаа ч батлагдсан төсөв 1,2 тэрбум төгрөг байх жишээтэй. Энэ мэт нөхцөл байдлаас ажил удаашралтай болох нөхцөл үүсдэг гэдгийг аудиторууд хэлж байсан. Төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа, хууль зөрчиж байгаа нөхцөлд аудитор шалгалтаа хийгээд төсөвт үр дүнгээ өгч байгааг бид үр дүнтэй дүгнэх шаардлагатай байгаа. Хийж байгаа, үр өгөөжөө өгч байгаа зэргийг нь үнэлж, Төсвийн байнгын хороо дэмжиж хамтрах шаардлага бий болсон байна. Шинээр томилогдож байгаа дарга энэ мэт ажлуудыг анхаарч ажиллаарай.

УИХын гишүүн Ж.Мөнхбат:

-Ерөнхий аудитор, аудитын байгууллага маш том эрх мэдэлтэй, үүрэгтэй байгууллага. Энэ хэмжээнд нь ажиллуулах боломж бололцоо нь төсөв, бүтэц зохион байгуулалт, хөрөнгө хүчний хүрээнд хомс юм билээ. Шинэ дарга цаашид хариуцлагын өндөр түвшинд ажиллах боломж, эрх нь нээлттэй байгаа учраас хариуцлагатай, зоригтой ажиллаарай.

Ингээд Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг 92.3 хувийн саналаар дэмжив.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20