ОСОЛДСОН ОНГОЦНООС ТЭЭШЭЭ АВАХ ГЭЖ УЛАЙРСНААС БОЛЖ ОЛОН ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/07

Зорчигчид ачаагаа авах гэж гарц тагласнаас болж олон хүн амь үрэгджээ

ОХУ-ын нийслэл Москва хотоос ням гаригт /2019.05.05/ Мурманскийн чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатал гарч, Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийх үеэр онгоц шатсан юм.

 

СУ 1492 чиглэлийн уг онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн билээ. Гэхдээ амьд үлдсэн зорчигчдын мэдээлж буйгаар, ослоос илүү олон хүн амьд гарч болох байсан гэнэ. Учир нь онгоц ослын буулт хийж, шатах үеэр урдуур суудал буюу гарцтай ойр байсан зарим зорчигчид ачаа тээшээ авч гарах гэж гарцыг бөглөснөөр бусдынхаа амьд гарах боломжийг үгүй хийсэн байна. Онгоц осолдсоноос нэг цаг орчмын дараа нисэх буудлаас ачаагаа аваад гарч буй нэгэн зорчигчийн зураг бичлэг цахим сүлжээнд таржээ.

Түүнийг Дмитрий Хлебушкин гэдэг бөгөөд онгоц ослын буулт хийхэд бүх зорчигчид хүний амь насыг эн тэргүүнд тавьж, ачаа тээшээ үлдээж онгоцноос аль болох хурдан гарах ёстой гэж аюулгүй ажиллагааны дүрэмд заасан байдаг.

Одоогоор онгоц осолдох болсон шалтгааныг шалгаж байгаа ба цаг агаарын байдал буюу аянга цахилгаанаас болж онгоц шатсан, техникийн саатал юм уу нисгэгчийн хариуцлагагүй үйлдлээс болж онгоц ослын буулт хийх болсон гэсэн гурван таамгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа албаны хүмүүс камерын бичлэгнээс нэгэн бичлэг илрүүлсэн нь Орост шуугиан дэгдээгээд байгаа аж. 
Шатаж эхэлсэн онгоцны хамгийн урд талын VIP суудлууд дээр сууж байсан хүмүүс ослын үед гар тээшээ авах гэж эгнээ хоорондын коридорыг хааснаас олон хүмүүсийн зам хаагдаж амиа алдсан нь бичлэгнээс тодорхой болжээ.

ОХУ-ын хуулийн байгуулагын мэдэгдсэнээр "Гар тээшээ аваад гарсан байгаа хүмүүс"-ийг шалгаж хариуцлага хүлээлгэх юм байна. 22 настай онгоцны бортпроводник Максим Мойсеев гэдэг залуу эхний хаалгыг нээсэн бөгөөд бас нэг хаалгыг нээж амжилгүй, зорчигчдоо аврах гэж байгаад өөрөө амиа алджээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20