Д.ДАМБА-ОЧИР РИО ТИНТОТОЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ?

О.Шүрэнцэцэг
2019/05/09

Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт бүрэн гараагүй, гишүүд танилцаж амжаагүй байхад уг дүгнэлтийг Оюутолгойнхонд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир аваачаад өгчихсөн нь ДУУЛИАН тариад байгаа. Д. Дамба-Очир монголын төрийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүний хувьд яагаад дотооддоо ярих дүгнэлтийг түрүүлж хувийн компанид өгч “тал засав” гэдэг асуудал. Д. Дамба-Очир нь Оюутолгой компанитай эртнээс бизнесийн харилцаатай. Түүний хувийн “Очир төв ” компани Оюутолгой компаниас зарласан замын тендэрт ч 2 ч удаа оролцон зам барьсан байна. 2014 онд Оюутолгой- Цагаанхад хүртэл баяжмал тээвэрлэх 85 км замын 31 км-ийг нь “Очир төв ” барьж Оюу толгой компанид хүлээлгэн өгчээ. Дараа нь 2015 онд Оюутолгойн баяжмалыг Хятадын хил хүртэл тээвэрлэх Цагаанхад-Гашуунсухайт хүртэл 18 км зам барих тендэрт мөн л Д. Дамба-Очирын “Очир төв” компани шалгаран зам барьж эхэлсэн боловч явц дундаа маргаан үүсч , шүүхэд хандаж байсан түүхтэй. Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Очир төв” компанийг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ Эндээс Д.Дамба-Очир нь эртнээс Оюутолгой компанитай бизнесийн харилцаатай. Ашиг сонирхолын зөрчилтэй байсан нь харагдаж байна. Ийм хүнээр УИХ-ын эдийн засгийн байнгын хороог удирдуулаад тэр нь ажлын хэсгийн материалыг түншдээ аваачиж өгч тал засчээ.Монголын төрийн ажил нэг иймэрхүү.

Б.Отгон 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20