АТГ-ЫН ШИНЭ ДАРГА З.ДАШДАВАА ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/09

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа тус газрын албан хаагчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонсохоос ажлаа эхлүүлсэн байна.

Энэ удаад Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтсийн мөрдөгч нартай уулзав. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй тус хэлтэс нь 28 мөрдөгчийн орон тоотой бөгөөд одоогоор хэрэг бүртгэлтийн 347, мөрдөн байцаалтын 54, нийт 401 хэрэг шалгаж байна.

Түүнээс гадна долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 40-70 гомдол, мэдээлэл хянан шалгадаг. Энэ нь ажлын маш их ачаалал үүсгэдэг. Мөрдөгч нар орон нутагт томилолтоор ажиллах, мөрдөн байцаалтаас бусад ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах зэргээр цаг сунгаж ажиллах, амралтын өдрүүдээр ажилладаг. Улсын хэмжээнд 28 мөрдөгч авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулахдаа мөрдөн байцаах ажилд чанарын доголдол гаргахгүйг эрмэлзэн ажиллаж байна.

Цаашид Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, мөрдөгчийн орон тоог нэмэх зайлшгүй шаардлага байгаа талаар Мөрдөн шалгах хэлтсийн албан хаагчид Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваад саналаа илэрхийллээ.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа мөрдөгч нарын ачааллыг тэнцвэржүүлэх болно гээд “Иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүдийг шийдвэрлүүлэхийн тулд одоо байгаа ачаалал улам нэмэгдэж болзошгүй.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлтийг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр Авлигатай тэмцэх газрын зүгээс зохих саналаа өгч ажиллах ёстой. Мөрдөгч нар аливаа ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй, холбогдохгүй байх талаас дор бүрнээ онцгой анхаарч ажиллаарай. 33 их наядын асуудлыг шалгах ажил хүлээгдэж байна. Энэ асуудлыг шалгаж, олон нийтэд үнэн бодит хариу өгөх шаардлагатай” гэлээ.

Түүнчлэн “Намайг ажлаа аваад, өгсөн үүрэг чиглэлийн дагуу халаа сэлгээ хийж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байна. Тийм зүйл байхгүй. Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хувьд өөр ажилд дэвшин томилогдож байгаа тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Би нийтийг хамарсан ямар ч халаа сэлгээ хийхгүй. Тиймээс та бүхэн үндэслэлгүй худал мэдээлэлд авталгүй ажлаа дор бүрнээ хэвийн үргэлжлүүлэх ёстой. Ажлаа шаардлагын хэмжээнд гүйцэтгэхийг л та бүхнээс шаардана. Өөр хууль бус ямар ч зүйл би шаардахгүй. Бусад хэлтэс, албадын албан хаагч нарт мөн энэ тухай анхааруулж хэлсэн. Та бүхэнд ч бас зориуд анхааруулъя” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20