Д.САРАНГЭРЭЛ САЙД 566 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

О.Шүрэнцэцэг
2019/05/09

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 онд жилийн 27 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлжээ. Үүнээс өмнө 2015 онд 77 сая төгрөг, 2016 онд 166 сая төгрөг, 2017 онд 20 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлсэн байна. Үүнээс харахад  Д.Сарангэрэл гишүүн сайд болонгуут орлого нь буурчээ.

 Харин сайдын хадгаламж жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тодруулбал, 2015 онд 74 сая төгрөгийн хадгаламжтай  хэмээн мэдүүлж байсан бол 2016 онд 102 сая төгрөг, 2017 онд 388 сая төгрөг, 2018 онд 487 сая төгрөг болжээ. Нэг жилийн хугацаанд түүний хадгаламж 100 сая төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.

Мөн Д.Сарангэрэл сайдын гэр бүлийн гишүүдийн орлого ч тогтмол өсөж байгаа юм. Тодруулбал 2016 онд 56 сая төгрөгийн орлоготой байсан бол 2017 онд 420 сая төгрөг, 2018 онд 566 сая төгрөг буюу 100 гаруй сая төгрөгөөр нэмэгдсэн тухай мэдүүлжээ.Түүнчлэн сайдынх нийтийн 2 орон сууц, үйлчилгээний 2 талбайтай. Эдгээр нь 677 сая төгрөгийн үнэлгээтэй.  Suzuki,Grand Vitara, Audi маркийн хоёр машинтай.

Сайдын 100 хувийн эзэмшилд Стимо ХХК, Концепт сити ХХК, Гэгээн секюритиз ХХК, Гэгээн далай ХХК, Брават Монголиа ХХК, Гэгээн Концепт ХХК-иуд байдаг.

 

П.АНИР
Оллоо.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20