ТЕГ ЯАГААД ТАГ ДУУГҮЙ БАЙНА ВЭ?

О.Шүрэнцэцэг
2019/05/13

Оюутолгойн гэрээнүүд, түүний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт алдагдсан “хэрэг” УИХ-д гарлаа. Эрхэм гишүүд танилцаж эхлэх үед нь энэ дүгнэлттэй холбоотой тайлбар Оюутолгойгоос ирж олныг цочирдуулсан.

Гэтэл 2019 оны тавдугаар сарын 3-ны баасан гаригт УИХ-ын ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир 11/4705 дугаар бүхий албан бичгийг “Оюутолгой” ХХК-д явуулжээ. Тэрээр “…”Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес танаа” хэмээн хаягласан албан  бичигтээ “…УИХ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бэлтгэсэн товч танилцуулгыг үүгээр хүргүүлж байна” гэсэн байна. Энэ талаарх мэдээлэл нийтэд анх дэлгэгдэхэд Д.Дамба-Очир энэ талаар “…Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-гийнхэнд би өгөөгүй” гэж байлаа.

Хариуг нь “Оюутолгой” ХХК-иас даваа гаригт нь буюу 2019 оны тавдугаар сарын 6-нд УИХ-д ирүүлсэн байдаг. Үүний дараа мань эр “…Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг “Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. “Оюутолгой” ХХК энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн. ЭЗБХ-ны бүх материалыг гишүүдэд тараасан. Одоо хэлэлцүүлэг явуулахад бэлэн байгаа. Оюутолгойн гэрээг илүү сайжруулаад явах ёстой гэсэн саналтай байгаа” гэсэн юм.

“Оюутолгой” ХХК-иас манай УИХ-д ирүүлсэн хариу тайлбартаа Ажлын хэсгийн санал дүгнэлтийг нэгбүрчлэн бичиж, ард нь өөрсдийнхөө тайлбарыг “зүүж” явуулсан байна. Тухайлбал, “…Оюутолгой төслийн гэрээг сайжруулахтай холбогдуулан авах арга хэмжээний санал, Бүс нутгийн хөгжил, дэд бүтэц, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр, лабораторийн талаар, баяжмал борлуулах гэрээний талаар, өнөө болон ирээдүйд хэрэгжих уул уурхайн төслүүдийн аливаа гэрээнд менежмэнтийн төлбөр тогтоохгүй байх зарчмыг хуульчлах, хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчноос бусад асуудлыг тогтворжуулахгүй байх зохицуулалтын талаар, “Антре гоулд” компанийн лицензийн талаар, нийгмийн даатгалын шимтгэл, цалингийн талаар, нэг төрлийн үйлчилгээ үзүүлээд түүнийгээ хоёр өөр нэрээр давхардуулан нэхэмжлэн авч буй байдлыг таслан зогсоох талаар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн талаар, зээлийн хүүгийн хязгаарлалтын талаар, ДУББСТ байгуулахтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн асуудлыг залруулах арга хэмжээ авах, “Оюутолгой” ХХК-д татварын ачаалал бага байгаа, гэвч татварын маргаан байнга гардаг талаар зэрэг олон “гарчиг” дор тайлбар бичиж ирүүлсэн байна. Товчхондоо, “…Хөрөнгө оруулагч энэхүү дүгнэлт, зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хамгийн гол нь Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт “Нууц” гэдэг нь тов тодорхой юм. Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс хүртэл нууцын баталгаа өгч гарын үсгээ зурсан байдаг. Тэгээд ч дээр зарим нэр хаягийг дурдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хэн ч харсан хаа хамаагүй тэнэж байх албан бичиг биш болох нь харагдана. Ингэж нууцтай холбоотой мэдээлэл “албан ёсоор” дамжуулагдсанаас хойш яг арав хонолоо. Дамжуулсан этгээд нь болохоор “..Би биш” гэж нэг гүрийснээ, баригдахаараа “..Энэ бол Улсын нууц биш” гэж тайлбарлаж байна. Гэвч урьд өмнө УИХ-ын Тамгын газрын зөвлөх залуу, УИХ-ын гишүүний туслах эмэгтэй гээд ийм агуулгатай асуудлаар шүүхээс ял авч байсан. Тэр ч бүү хэл, төрд ажилладаггүй нэгэн хүн гадаадын ЭСЯ-ны ажилтантай уулзсан хэргээр Тагнуулд дуудагдаж, бүр шоронд сууж байсан явдал бий.

Гэтэл ийм ноцтой асуудал үүсчихээд байхад ТЕГ, түүний дарга Д.Гэрэл таг чиг сууж байгаа нь ямар учиртай болохыг хэн ч тайлбарлаж чадахгүй байна. Яг энэ асуудлаас урьдчилан сэргийлж, “шар шувуу” шиг байх ёстой энэ байгууллагын дуу хоолой, байр суурь одоо хэрэгтэй байна. Тэд “…Д.Дамба-Очирын “Рио Тинто”-д дүгнэлт дамжуулсан нь зөв”, эсвэл “…Д.Дамба-Очир хууль зөрчсөн” гэдгийн аль нэгийг олон нийтэд хэлэх учиртай юм.

Эх сурвалж: Зууны мэдээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20