2018 ОНД ТАТВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН 1800-1288 ДУГААРТ 390,000 ХҮН ХАНДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/13

Жил бүр болдог “Татвар төлөгчдийн өдрүүд”  энэ долоо хоногт тохиож байна. Эдгээр өдрүүдийн хүрээнд татвар төлөгчдөд зөвлөгөө өгч, татварын хууль тогтоомжоо тайлбарлан таниулдаг. Татвар төлөгчдийн сургалтыг томоохон зах худалдааны төвүүд болон ажлын байранд нь очин хийдэг. Татварын ерөнхий газраас ажлын байран дахь сургалтыг 1800-1288 төвд хамгийн олон хандсан байгууллагад очиж хийж байгаа ажээ.

Энэхүү сургалтыг хариуцан явуулж байгаа татвар төлөгчдөд зөвлөгөө өгч,   зөвлөн тусладаг “Татварын үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай бид танилцлаа.

Татварын үйлчилгээний төвийн 1800-1288 дугаар руу иргэд татварын ерөнхий хууль, цахим тайлангийн систем, и-баримттай холбоотой олон асуудлаар ханддаг. Биднийг 13:00 цагийн үед очиход тус төвийн ажилтнууд дор бүрнээ утсаар ярьж, иргэдэд зөвлөгөө өгч байлаа. Иргэдийн дунд татвартай холбоотой олон асуулт цаг тутам тулгарч байдаг болохоор Татварын ерөнхий газраас дуудлага хүлээн авах сувгийн тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Татварын улсын байцаагч Ч.Ням ажлынхаа талаар ингэж ярьлаа. "Манай байцаагч нар өдөрт дунджаар 100-120 дуудлага хүлээж авдаг. Иргэдийн ихэнх нь программ хангамжтай холбоотой санал, гомдол, асуулт тавьдаг. Тухай бүрт бид зөвлөгөө өгдөг. Мөн иргэдээс ирсэн санал, гомдлыг харьяалах татварын албанд хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж, нийтэд мэдээлдэг” гэсэн юм.

Ийн ярьж байтал Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч н.Батжаргал дуудлагаа түүнд шилжүүллээ. Өнөөдөр энд дагалдаж, сургалт авахаар ирсэн байцаагчид хүндхэн дуудлага ирсэн бололтой. Учрыг лавлавал, "2018 оны НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй бухимдсан иргэн” тун ууртайгаар залгажээ. Улсын байцаагч Ч.Ням түүнийг анхааралтай сонсож дуусаад түүний мэдээллийг шалган нэр данс зөрсөн учраас буцаан олголт нь оролгүй хянагдаж буй төлөвт шилжсэн байгааг тайлбарлаж, зөвлөгөө өгөөд утсаа салгалаа.Үүний дараа, "Манай байцаагчид энэ мэт бухимдсан иргэдэд богино хэмжээний сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үе ч гардаг. Ер нь бол галын шугамын эхний эгнээнд ажилладаг” гэлээ.

Тус төв өнгөрөгч оны жилийн эцсийн байдлаар 1800-1288 дугаарт хандсан 390179 хандалтаас 192714 татвар төлөгчдөд утсаар, 4629 харилцагчид биечлэн зөвлөгөө өгчээ. Мөн [email protected] цахим шуудангаар ирсэн 61, автомат хариулагчид мэдээлэл үлдээсэн 1038, мэдээлэл сонссон 60609 нийт 231 мянган татвар төлөгчид анхан шатны тусламж үзүүлсэн байна. Эдгээр иргэдээс 56 мянга гаруй нь татварын ерөнхий хууль болон бусад хууль тогтоомж, цахим тайлангийн систем, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт зэрэг асуудлаар хандсан бол, 192 мянга нь НӨАТ-ын тухай хууль, и-баримтын талаар лавлагаа авсан байлаа.

 Татварын ерөнхий газраас иргэдэд өргөн хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгөхийн тулд программ хангамжаа сайжруулсаар байгаа гэнэ. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татварын үйлчилгээний төвийн дарга Д.Ганболд ярихдаа "Бид утсаар зөвлөгөө өгөх төвүүдийн ачааллыг бууруулах зорилгоор 1800-1288 дугаарт НӨАТУС-ийн талаар өдөр бүр ирдэг нийт асуултын 50-60 хувийг эзэлж байгаа нийтлэг таван асуултыг автомат хариулагчид оруулж өгсөн. Иргэдээс ирдэг нийтлэг асуултууд бол "Нууц үг нэвтрэх кодоо мартсан", "И-баримтад шинээр бүртгүүлэх", "Сугалааны тохирлын баталгаажуулалтаа хэрхэн хийх", "Сугалааны баталгаажуулалт хийсэн хонжворын мөнгө  дансанд орох  хугацаа", "НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт" байдаг. Эдгээр асуултыг автомат хариулагчид өнгөрөгч оны зургадугаар сард шинээр оруулж өгсөн байгаа. Үүний ачаар автомат хариулагчаас 41116 татвар төлөгч мэдээлэл авч, ачааллыг тодорхой хувиар бууруулсан. Мөн үүнээс гадна mta.mn вебсайтад байгаа асуулт хариултын санг шинэчилж, хууль өөрчлөгдсөн, шинэчлэн найруулагдсан болсон зэрэг шалтгааны улмаас одоо хүчингүй болсон асуулт, хариултуудыг цэгцэлж, шинээр хууль эрх зүйн санд 195, системийн тусламжийн санд 23, журам заавар аргачлал маягтын санд 11 нийт 229 асуулт хариултыг санд оруулан баяжуулсан. ҮүнээсТЕГ-ын бодлогын нэгжээс татвар төлөгчдөөс ирүүлсэн хүсэлт, албан бичигт хариу хүргүүлсэн 303 албан бичигт судалгаа хийж, 79 асуулт, хариултыг бүртгэн санг баяжуулан ажилласан" гэв. Татварын алба одоогийн ашиглаж байгаа 20 гаруй програм, 32 алба хэлтэсийн мэдээллийн баазыг "Татварын удирдлагын нэгдсэн систем"-д нэгтгэж байна. Ингэснээр иргэн талдаа ч, татварын алба талдаа ч үйлчилгээ сайжирч, чирэгдэлгүй болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20