СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР ТАРХСАН СУРГУУЛИЙГ ХААХ ШААРДЛАГАГҮЙ ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/05/15

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авчээ. Тэднээс 38 сурагч, нэг багш сүрьеэгээр өвчилсөн байна. ХӨСҮТ-ийн сүрьеэгийн албанаас тухайн сургуульд тандалт судалгаа явуулж, тус өвчнийг илрүүлсэн байна. Халдвар багшаас тархсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургуулийн удирдлага болоод холбогдох албан тушаалтнуудад хариуцлагын асуудал яригдана гэдгийг хэллээ. Сүрьеэгийн асуудал 2015 онд дэгдсэн байхад энэ асуудалд анхаарал хандуулаагүй тухайн үеийн албан тушаалтнууд ч хариуцлага хүлээх ёстой гэдгийг тэрбээр ярив. Одоогоор халдвар авсан хүүхдүүдийн эцэг эхтэй уулзалт хийж буй аж. Ингэхдээ хүүхдүүдэд яаралтай эмэн эмчилгээ хийх талаар зөвлөлдөж байна.Хан-Уул дүүргийн 32, 15 дугаар сургуулийг 2013 онд нэгтгэсэн байна. Ингэснээр хүүхэд, багшийн тоо нэмэгдэж, анги дүүргэлт, хичээлийн ээлж өссөн. Хүн ам ингэж бөөгнөрсөн газар амьсгалын замын өвчин хурдацтай тархдаг. Нөгөө талаар 1970-аад оны үед баригдсан тус сургуулийн агааржуулалтын систем муудсан. Хүйтний улиралд хаалга цонх нээж агаар сэлгэх боломжгүй. Энэ тохиолдолд халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ханиаж найтаахад хүүхэд, багш нар халдвар авч өвчлөх боломжтойг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн албанаас мэдээлж байна.Сүрьеэтэй өвчтөн ханиах, найтаах, ярих, дуулах үед хамгийн их халдварыг цацдаг байна. Багш хэдий хэмжээгээр их ярина төдий чинээ халдварыг ялгаруулсан. Нөгөө талаас багш хожуу оношлогдсон нь тус сургуульд сүрьеэгийн халдвар тархахад нөлөөлжээ.Сүрьеэ нь хөл хорио тогтоох шаардлагагүй өвчин. Тиймээс тухайн сургуулийг хаах шаардлагагүй гэнэ. Харин агааржуулалтыг сайжруулж, хүүхдийн нягтрал, багшийн ачааллыг багасгах шаардлагатай юм байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20