ЦЭРЭГТ ЯВААД 14 ХОНОСОН ЗАЛУУ ДУНД ЧӨМӨГ НЬ ХУГАРЧ, ХАГАЛГААНД ОРЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/15

Ховд  аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд тавдугаар сарын 1-ны өдөр татагдан очсон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор өчигдөр /2019.05.14/ яаралтай хагалгаанд оржээ. Залууг өчигдөр 17.32 цагт онгоцоор цэргийн төв эмнэлэгт авчирсан байна. Ингэхдээ Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дарга, салаан дарга нар цэргийг онгоцоор авч ирсэн бөгөөд ар гэрийнхэнд нь “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн. Залуугийн бэртэлд гадны нөлөөгүй шүү” гэж хэлсэн байна.

Харин ар гэрийнхнийх нь зүгээс тэдний хэлсэн тайлбарт итгэхгүй байгаа аж. Тэдний зүгээс шүүх, шинжилгээний байгууллагад хандан гэдгээ мэдэгдээд байна. Өнгөрсөн жил гэхэд цэрэгт татагдсан залуу дэглэлт даалгүй нас барсан бол бас нэг цэрэг буу хулгайлж, Тува улсын нутагт буудуулж, нас барсан байдалтай олдсон билээ. Тэгвэл ердөө цэрэгт яваад 14 хонож байгаа залуу чөмөг нь хугарч, хагалгаанд орсон нь гадны нөлөөтэй байсан уу эсвэл санамсаргүй болгоомжгүй бэртэл байв уу. Ар гэрийнхнийх нь хувьд гомдолтой байгаагаа илэрхийлж, шүүх, шинжилгээний байгууллагад хандана гэдгээ мэдэгджээ.

эх сурвалж: news.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 9 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 14 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 15 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 15 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 16 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 16 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 17 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 17 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 18 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 19 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 19 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 20 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 21 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 21 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 22 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр