ОБГ-ЫН АЖИЛТАН ШШГГ-ЫН ДАРГЫН ГЭРИЙГ НҮҮЛГЭХ ҮҮРЭГТЭЙ ЮУ

О.Шүрэнцэцэг
2019/05/15

Энэ сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч ажил үүргийн хуваарьтаа багтаагүй ажлыг гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, тус аймгийн ОБГ-ын алба хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуучин даргын гэрийг нүүлгэж байгаад зам тээврийн осолд орж амь насаа алдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Дэд хурандаа Д.Батгэрэл Булган аймгийн хорих ангийн даргаар томилогдон шилжин ажиллахаар болж, түүний ажлыг Дэд хурандаа Б.Юмчинбагана өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүлээн авсан байна. Ингээд Д.Батгэрэл Дэд хурандаа Булган аймагт томилогдоод, гэрээ нүүлгэн авахаар эргэн ирэхдээ Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга н.Эрдэнэбаттай тохиролцон, албаны машинаар тус газрын 2 албан хаагч, ШШГГ-ын нэг алба хаагчаар нүүлгүүлжээ. Тэд гэрийг нь нүүлгэн ачиж явахдаа зам тээврийн осолд өртөж амиа алдсан байна. Энэ хэргийг Өвөрхангай аймгийн Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Бид энэ асуудлаар Өвөрхангай аймаг дахь ШШГГ-ын даргын албыг аваад байгаа Б.Юмчинбаганаас тодруулахад “Надад ажил явдал тохиолдоод Улаанбаатарт ирсэн байна. Намайг эзгүй байх зуур ийм зүйл тохиолдсон тул тодорхой мэдээлэлгүй байна. Энэ асуудал нь манай байгууллагад хамааралгүй. Төрийн алба хаагч даргынхаа гэрийг нүлгээд явах үүрэг байхгүй. Гэхдээ хамт ажиллаж байсан хүмүүс нэгэндээ туслаж яваад л ийм харамсалтай зүйл болсон болов уу гэж бодож байна” гэлээ. Тэгвэл Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд “ШШГГ-ын дарга Д.Батгэрэл Булган аймгийн хорих ангийн даргаар томилогдсон. Төрийн алба хаагч шилжин ажиллахад төрийн зүгээс нүүх унаа зардлыг даах журамтай. Энэ журмын дагуу гэр оронг нүүлгэх боломжтой том унаа машинтай учир ОБГ-ын даргаас тусламж хүссэн. Энэ дагуу гэрийг нь нүүлгэж байхад ийм зүйл тохиолдсон байна. Гэр нүүлгэж байгаа Зил 53 маркын машин өөр нэг машинд шахагдаад замын хажуу руу уначихсан зам тээврийн осол болсноос хэн нэгний дарамтад, хүчээр яваад ийм зүйл болсон юм биш. Талийгаачийн ажил явдал даваа гарагт болно. Маргааш аймгийн удирдлагууд ар гэрийнхэнтэй нь уулзаж, ажил явдлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ” гэлээ. Харин ОБГ-ын дарга н.Эрдэнэбат “хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул ямар ч мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 10 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 15 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 17 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 17 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 17 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 18 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 19 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 20 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 20 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 21 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 22 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 23 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 23 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр