Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн Оюутолгойн болон Дубайн хөрөнгө оруулалтын гэрээ, Тавантолгойгоос нүүрс алга болсон, Хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан, тус үйлдвэрийн 49 хувийн хөрөнгө оруулалт зэрэг хэргийг хянаж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлах чиглэлийг цагдаа, АТГ, тагнуулын байгууллагад өгчээ. Эдгээр хянагдсан хэргүүдийн дунд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлэн авсан “Монгол зэс” корпораци, Худалдаа хөгжлийн банкны удирлагад хамаарах хэрэгтэй танилцаад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналыг үндэслэлтэй гэж үзжээ. Тиймээс ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал Нийслэлийн прокурорын газарт хүргэгдээд байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна