ЗАРИГ.МН САЙТЫН ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 15 дугаар сургууль дээр 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан тухай түгшүүрт мэдээ олон нийтэд хүрлээ. Түүнчлэн улстөрийн амьдралд сонин содон үйл явдлууд өрнөсөн долоо хоног байлаа. Ерөнхийлөгч Татварын багц хуульд хориг тавьжээ. Мөн ажлынхаа байранд архидаж, нударга зөрүүлсэн хурган дарга нарыг халжээ .Энэ мэт долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИЛАА 

Өнгөрсөн ээлжит бус чуулганаар батлагдаж, өнгөрсөн долоо хоногт ёсчлон батлагдсан Татварын багц хуулийг УИХ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байсан. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн мягмар гарагт Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаагаа мэдэгдэж албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм.Гэтэл энэ албан бичиг буюу Ерөнхийлөгчийн тавьсан хориг алдаатай байгааг Сангийн сайд мэдэгдлээ. Иймээс Ерөнхийлөгч хоригтой дахин залруулга хийв. Уг залруулгад " Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсан байх тул хоригийн төгсгөл хэсэгт байгаа “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэж, “Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэжээ.

Б.ДЭЛГЭРСАЙХАН: ШОРОНД ХОРИГДОЖ БАЙСАН НӨХӨР УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ШАЛГАХ ХҮСЭЛТ ТАВЬСАН, БИ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

ХУД-ИЙН  15 ДУГААР СУРГУУЛИЙН 529  СУРАГЧ СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВСАН БАТЛАГДЖЭЭ

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд олон тооны сурагч сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээлэл манайд ирсэн юм. Энэ талаар эх сурвалжын мэдээлж буйгаар тус сургууль 1710 сурагчтай аж. Тэднээс 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Тэднээс 38 нь эмчилгээний эм уугаад эхэлсэн байна.Нийслэлийн 15 дугаар сургууль нь 1974 онд баригдсан бөгөөд барилга нь агаарын солилцоо сул явагддаг зэрэг олон асуудал байдаг юм байна.

МЭДЭЭЛЭЛГҮЙ САЙДАА МЭДЭЭГЭЭР ХАНГАНА УУ ХӨСҮТ-ИЙНХӨӨН

ЗАМЫН-ҮҮДЭД БОЛСОН АВТОБУСНЫ ОСЛЫН УЛМААС 3 ХҮН АМИА АЛДААД БАЙНА

 

Н.АЛТАНХУЯГ НАМЫН БАЙРАА 7 ТЭРБУМААР ЗАРЖ ҮРСЭН БАРИМТЫГ ДЭЛГЭЖ БАЙНА

2009 онд Ардчилсан намын гишүүд “Ардчиллын өргөө”-нийхөө шавыг тавьж байлаа. Харин Н.Алтанхуяг 2008 онд АН-ын дарга болсноос хойш тус нам өөрийн байргүй болж, Шинэ дэвшил холбооны байрыг түрээслэн суух болжээ. Тэгвэл намын байрыг Н.Алтанхуяг 7 тэрбумаар зарж үрсэн баримтыг дэлгэж байна. Ингэхдээ 7 тэрбумыг хэдхэн сарын дотор үрж дуусгажээ. Хамгийг ихдээ 2.5 тэрбум төгрөгийг ямар ч баримтгүйгээр бэлнээр зарлагадсан байна. Үүнээс гадна 100, 100 саяар нь гаргаж авсаар 7 тэрбумыг дуусгажээ. Намын байр баригдах үед Н.Алтанхуяг “Ардчилсан Намын байр ард түмний өргөө байх болно. Бид 2012 оны сонгуулиас өмнө "Ардчиллын өргөө"-гөө сүндэрлүүлэх болно” хэмээн амлаж байсан ч ийнхүү баримтгүй гарын салаагаараа урсгажээ

АЖЛЫНХАА БАЙРАНД АРХИДАЖ, НУДАРГА ЗӨРҮҮЛСЭН ХУРГАН ДАРГА НАРЫГ ХАЛЖЭЭ

 

Ш.РАДНААСЭД, Д.ДАМБА-ОЧИР НАРТ УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Мэдээллийг тодруулбал УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанийн удирдлагад явуулсан учраас түүнд таван жил намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гарсан байна. Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тийм учраас  Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх, түүнчлэн намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр МАН-ын хяналтын ерөнхий хорооноос гаргажээ. 

ТЕГ-ЫН ДЭД ДАРГА Б.ЭНХСҮХЭЭС: ТЕГ МАХНЫ ҮНИЙН АСУУДЛААР ШАЛГАЛТ ХИЙХ ЁСТОЙ ЮУ?

 

ӨНДРӨӨС УНАЖ АМИА АЛДСАН ЭМЭГТЭЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 09-10 нд шилжих шөнө 23 настай Ц 13 давхраас унаж амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин талийгаачийн шүүх шинжилгээний дүгнэлтээр гадны нөлөө орсон байж болзошгүй гэсэн хариу гарчээ.Уг хэрэгт холбогдуулан талийгаачийн хамтран амьдрагч О.Боргил цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа. Түүнийг хүнийг амиа хорлоход хүргэсэн, өндрөөс түлхсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа урьдчилан хорих 461-р ангид нэг сарын хугацаагаар цагдан хориод байгаа юм.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийг газарт унахаасаа өмнө нас барсан гэдгийг задлан шинжилгээгээр тогтоосон гэв. Мөн мөрдөн шалгалтын явцад сэжигтэн О.Боргил нь талийгаачийн амь насыг хөнөөснийхөө дараа цонхоор шидсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.

 

ОХИНЫ ХУРУУНУУДЫГ АМЖИЛТТАЙ ЗАЛГАЖЭЭ

2019 оны тавдугаар сарын 14-ны шөнө 22 цагийн орчим СБД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 51 настай Ш гэгч 7 настай охины биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Тодруулбал нагац ах болох Ш нь архидан согтуурсан үедээ 7 настай охины 4 хурууг цавчиж, буцалсан халуун ус цацаж охины биед гэмтэл учруулсан байна. ГССҮТ охины 4 хурууг залгах мэс засал хийсэн бөгөөд 10 гаруй цаг үргэлжилсэн байна. Одоогоор хохирогч охины 3 хурууг амжилттай залгасан бөгөөд ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ ДАРГЫНХАА ГЭРИЙГ НҮҮЛГЭЖ БАЙГААД АМИА АЛДЖЭЭ

Онцгой байдлын газрын албан хаагч даргынхаа гэрийг нүүлгэж явахдаа осол гаргаж  газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал энэ сарын 12-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Дэд хурандаа "Б" Булган аймагт шилжин ажиллаж, гэрээ Өвөрхангай аймгаас нүүлгэхээр болжээ. Ингэхдээ аймгийн Онцгой байдлын газрын даргатай тохиролцон албаны машинаар тус газрын 2 албан хаагч, ШШГГ-ын нэг алба хаагчаар нүүлгүүлжээ. Уг албан хаагчид гэрийг нь нүүлгэн ачиж явах ийнхүү замдаа осолдсон байна

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 3 цагийн өмнө
​ ''Алтай констрашн'' компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ 4 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Уналтын доод цэгээ үзчихсэн хүн айх айдасгүй болдог юм билээ 5 цагийн өмнө
Залуу зохиолч Э.Миеэгомбо: Залуус хэлбэр хөөхөөс илүүтэй ном уншдаг болмоор байна 7 цагийн өмнө
Г.Очирбат: Ээждээ ''хүү нь олон пүүстэй болно'' гэсэн амлалтаа амьд ахуйд нь харуулж чадаагүйдээ харамсдаг 7 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг Өчигдөр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо Өчигдөр
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо Өчигдөр
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Өчигдөр
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна Өчигдөр
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд Өчигдөр
Эхлээд хүнээ шүтье! Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай Өчигдөр
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана Өчигдөр
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 2024/05/17
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо 2024/05/17
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” 2024/05/17
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд 2024/05/17