ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГААР ҮХРИЙН МАХЫГ НЭГ КГ-ЫГ НЬ 7200 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАНА

О.Шүрэнцэцэг
2019/05/19

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Мах,  сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна.

Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах аж.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг

1.Баянхошууны эцэс

2.Толгойтын эцэс

3.Содон хороолол

Хан –Уул дүүрэг 

1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд

2 .Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг 

1.Хангай хороолол

Баянгол дүүрэг

1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

1.Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг 

1.Бөмбөгөр худалдааны төв

2.Хайлаастын эцэс

Жич: Бэлтгэсэн махыг жижиглэнгээр савлагаатайгаар худалдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20