УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН БНСУ-Д ЯМАР АЖЛААР ЯВАА ВЭ

О.Шүрэнцэцэг
20 цагийн өмнө

Увс аймгийн цагдаагийн алба хаагч нар насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн, жирэмсэн болгосон хэргүүдээр шалгагдаж байгаа. Цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдсон алба хаагчдыг ажлаас нь чөлөөлөн шалгаж байгааг мэдэгдсэн. Тэгвэл тус аймгийн удирдлага хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудалд хэрхэн анхаарлаа хандуулдаг нь сонин. Учир нь аймгийн ИТХ-ын дарга нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын албан тушаалыг, Аймгийн Засаг дарга нь Хүүхдийг хамгаалах хэлтсийн даргын албан тушаалыг давхар хашдаг. Гэвч тэдний хариуцсан асуудлуудаар хүүхдүүд хохирчихоод байхад хариуцсан албан тушаалтнууд нь ажлын байрандаа байхгүй байна. Тодруулбал, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь БНСУ-д яваа юм. Ямар ажлаар яваа нь тодорхойгүй. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тэрбээр эмчилгээ хийлгэхээр тус улсад байгаа гэх мэдээлэл байна. Түүнчлэн БНСУ-аас эргэн ирээд, Улаанбаатар хотод тавдугаар сарын 25-ны хүртэл ажиллах талаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд мэдээлэл гаргажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20