Энэ сарын 19-ний 17 цагт Сүхбаатар дүүргийн XI хорооллын VII хорооны нутаг дэвсгэр буюу Хангай хотхоны хойно баригдаж байгаа таван давхар барилгын карказ дээрээс барилгын ажилчин унаж, хүнд гэмтсэн ноцтой хэрэг гарчээ. Уг барилга нь Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Хотын ерөнхий архитекторын ажлын албаны хариуцсан “Загвар гэр хорооллын хөгжил” төслийн 40 айлын орон сууц юм байна. Гүйцэтгэгчээр “Рапид Архитектур Констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд гаднах хаяг дээр бичсэнээр бол барилгын ажил 2017 онд эхэлсэн, энэ оны сүүлээр ашиглалтад орох юм байна. Иргэдийн мэдээлснээр барилгын зүүн урд буланд краны дор барилгын ажилчин унасныг эмнэлгийн байгууллагаас ирж авч явсан байна. Мөн цагдаагийн алба хаагчид ч шалгалт явуулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна