Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахдаа дөрвөн үндсэн хуулийг зөрчсөн мөнгө угаасан гэх хэргээр Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ, ЭЦГ хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Нийслэлийн прокурорын газраас ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорьж шалгах хүсэлтийг шүүхрүү хүргүүлсэн байдаг. Гэвч ХХБ-ны удирдлагууд шүүгч Х.Идэрээс татгалзсан учир шүүх хурлын тов гаралгүй хойшлоод байна. Хууль, шүүхийн байгууллага ийнхүү ажиллагаа явуулж байхад О.Орхон хилээр гарчээ. Тэрбээр 5-р сарын 20-ны өдөр Хонгконгруу шууд нислэгээр явсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна