ӨНӨӨДӨР: АРДЧИЛСАН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ЗАЛУУС ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛД НЭГДЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/28

09:00-13:00 цагийн хооронд Нийслэлийн Хүрээ амаржих газраас түүхт 60 жилийн ойгоо угтан "Хөгжил Хүндэтгэл-2019" уриан дор зохион байгуулж буй ажлын хүрээнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэж, СХД-ийн алслагдсан зайд байрлалтай 196-р цэцэрлэгийн бага, дунд, ахлах бэлтгэл бүлгийн нийт 135 хүүхдийг хамарсан өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ жил анх удаа зохион байгуулж буй тус өдөрлөгийн хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд амны хөндий болон гарын эрүүл ахуйн зөвлөгөө өгч, зөв дадал хэвшилд сургах сургалт хийх, мөн соёл урлагийн тоглолтоор дамжуулан авъяаслаг хүүхэд багачуудыг шалгаруулж урамшуулах зэрэг арга хэмжээ, хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл мэндэд нь анхаарах чиглэлээр хүмүүнлэгийн ажлуудыг хийх юм байна.
Холбогдох утас: 94947115

09:00-17:00 цагийн хооронд Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэг,боловсролын үйлчилгээг сайжруулахын тулд 2015 оны 08 дугаар сараас 4 жилийн хугацаанд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах”-төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношлогоо, хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох явдал юм. Энэхүү төслийн хэрэгжих хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан, өнөөг хүртэлх үйл ажиллагааны агуулга болон хуримтлуулсан мэдлэг туршлагыг холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд танилцуулах зорилгоор “Төслийн туршлага солилцох семинар”-ыг зохион байгуулах гэж байна. Болох газар: Шангрила зочид буудал, 1 давхар, Ballroom танхим
Холбогдох утас: 99519677,99098965

11:00 цагт Сүхбаатар дүүрэг 3-р хороо 8 байранд / хуучин 100 дэлгүүрийн хажууд/ Дэлхийн оюуны Академиас "Сод мэргэн гавьяат" шагналыг Речингийн Хатанцэцэг болон түүний нөхөрт гардуулах үйл явдал болох юм байна. Холбогдох утас: 91162699, 91146057

13:00 цагт Ардчилсан оюутны холбооны залуус  Монгол Ньюс мэдээллийн төвийн байранд 5дугаар сарын 30-ны эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээ мэдэгдэж хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 95269666,99342525


15:00 цагт  БХБЯ-ны хурлын танхимд Төв цэвэрлэх байгууламжийн олон жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх ажлын явцын талаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 8018-9929


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20