ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛТАЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/05/28

Суурин хэв маяг буюу хотын соёл нь бидэнд олон эерэг өөрчлөлтийг авчирсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сөрөг үр нөлөө ч бий. Тухайлбал уур бухимдал стресс нь хүний биед муугаар нөлөөлдөг. СЭМҮТ-д хандаж буй иргэдийн гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгааг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа. Бид та бүхэндээ Анагаах ухааны доктор ,дэд профeccop мэдрэлийн эмч Д.Өлзийбаярын зөвлөгөө, яриаг хүргэж байна. Сэтгэцийн өвчин, мэдрэлийн өвчин юугаараа ялгаатай вэ? -Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхээр очоод буй олон хүн бий. Тэдний гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай. Түүнээс биш тэд бүгдээрээ сэтгэцийн өвчтэй гэсэн үг биш. Уцаарлах, бухимдах, хардах зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалд хамаарна. Үүнээс болоод хүмүүс нөхцөл боломжийг ашиглаж чаддаггүй. Бусадтай үг зөрөөд, ойлголцохгүй байх, хэт бухимдах, бусдыг дайрч доромжлох зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал. Бүх зүйлд сэтгэл ханамжгүй болох, идсэн хоол, үзсэн зүйлээсээ сэтгэл ханамж авахгүй байх зэрэг нь сэтгэцийн асуудалд хамаарна. Мэдрэлийн өвчин, сэтгэцийн асуудал хоёр хоёулаа тархины өвчин боловч тэс ондоо асуудал. Харин толгой өвдөх, толгой эргэх, татах, саажих, нүүр сулрах зэрэг нь мэдрэлийн асуудал болно. Ер нь Мэдрэлийн өвчин юунаас болж үүсч байна вэ? -Мэдрэлийн өвчний гол шалтгаан нь дотрын өвчний хүндрэл байдаг. Зүрх судас, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэгийн улмаас тархины хямрал үүсэх, нүүр ам мурийх гээд захын мэдрэлийн өвчин тусна. Мөн эмийн буруу хэрэглээнээс ч үүдэлтэй. Түүнээс гадна үе мөчний өвчин намдаах эм бэлдмэлүүд нь эмгэг үүсгэж, танин мэдэхүйн өөрчлөлтөд нөлөөлдөг. Мэдрэлийн өвчин дотроо бие даасан унадаг татдаг өвчин, халдвараас үүдсэн өвчлөл, удам дамжсан мэдрэлийн системийг хөнөөдөг эмгэг гэж ч бий. Тэнэгрэл гэж өвчин юм уу? -Маш олон шалтгаанаас болж үүсдэг өвчин. Энэ өвчний үед оюуны чадвар буурна, ой тогтоолтоо алдана. Нас ахих тусам тархины тэжээл цусан хангамж буурах нь жам ёсны үзэгдэл. Гэхдээ тухайн насанд байх хэмжээнээс их байх нь асуудал болно. Тэнэгрэлийн хамгийн эхний шинж тэмдэг нь мартах. Ойрын болон холын ой тогтоолтоо алдаж, дурсамжаа мартах, таньдаг хүнээ танихгүй болох, чаддаг зүйлээ чадахгүй болох зэргээр илэрнэ. Мөн орон зайн баримжаа алдагдана. Энэ өвчнийг дэлхий нийтээр эрт оношлох л шаардлагатай байгаа юм. Манай улсад судасны тэнэгрэл харьцангуй өндөр. Энэ нь харвалтын дараа үүсч болно. Хүний тархи тэжээлээ алдахаар цайнд дүрсэн ёотон шиг болчихож байгаа гэсэн үг. Ой тогтоолт муудах мартамхай болох зэрэг тэнэгрэлийн өвчинд хорт бодис нөлөөлж байна. Тухайлбал, архи тамхины хэт их хэрэглээ, хөнгөн цагаан сав суулга, химийн бодис, агаар орчны хортой утаа хүртэл тэнэгрэлд хүрэхэд нөлөөлж байна. Мөн ахуйн үйлдвэрийн хорт бодисууд аажимдаа тэнэг болоход нөлөөлдөг. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? -Ажил хөдөлмөр эрхлэхгүй, гар хөлөө хөдөлгөхгүй байх тусам тэнэгрэлд хүрнэ. Гар хөл нь хөдөлж толгой тархи нь ажиллаж байх нь эрүүл байх үндэс. Өндөр настай хүмүүс өөрт тохирсон ажил хийж, хөдөлгөөнтэй байх тусам тэнэгрэлээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 52 минутын өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 59 минутын өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 1 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 2 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 14 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 19 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 20 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 20 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 21 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 21 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 22 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 22 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 23 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр