Ө.ЭНХМАРАЛ ОХИНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭРЭЙ

О.Шүрэнцэцэг
2019/05/28

Монголчууд бид “ дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэж ярьдаг.Тийм л учраас энгэртээ тэвэрсэн бяцхан охин нь нуруу нугасны хавдартай шаналж байгаа нэгэн залуухан гэр бүл халуун сэтгэлт монголчуудаасаа охиныхоо эмчилгээний зардалд тус нэмэр болох хандив тусламжийг гуйж байна. Ө.Энхмарал охин одоо Бээжин хотын хүүхдийн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.Охин одоогоор хоёр ч хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараах химийн эмчилгээ хийлгэх ёстой ч зардал мөнгө нь хүрэлцэхгүй улмаас эмчилгээ нь зогсож, охины амь насанд эрсдэл учрах аюул тулгараад байгаа юм байна.Тиймээс нэгт монгол ахан дүүс минь дөнгөж 1 ойтой бяцхан охины амь насыг аварч, амьдралд дөнгөж хөл таьвж буй залуу гэр бүлийг элэг бүтэн амьдрахад нь туслаач хэмээн сайн үйлсийн аяныг зохион байгуулагч залуус хэлж байна.Бяцхан түүх өгүүлэхэд охины аав, ээж З.Өгөдэй Н.Эрдэнэтунгалаг нар 2018 оны тавдугаар сарын 10-нд аав ээж болжээ. Гэвч охин Ө.Энхмарал нь найман сартай болсон үеэс мөлхөж чадахгүй , хөлийн ул нь мэдээгүй болж эхэлжээ.Охины биед нугаснаас үүссэн 9.4 см хэмжээтэй салаалж ургадаг хавдар нурууны мэдрэлийн судсыг дарсан байдалтай байгаа байсан бөгөөд Монголд эмчлэх боломжгүй учраас гадаадад хоёр сарын хугацаанд амжиж мэс засалд орохыг эмч нар зөвлөсөн байна. Ийнхүү Ө.Энхмарал охин одоо Бээжин хотын хүүхдийн нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд маш яаралтай үлдэгдэл эмчилгээний хийлгэх шаардлагатай байгаа учраас Монголынхоо ард түмэн хандаж, хандив тусламж хүч байгаа аж. Хэрэв та бяцхан охинд амьдрал хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг хүсвэл дараах утсаар холбоо барих буюу дор дурьдсан хандивын дансанд тусламжийн гараа сунгаарай

Хандивын данс:

ХААН БАНК:5090770421

Охины ээж Н.Эрдэнэтунгалаг

Холбогдох утас:

9148-1828, 9133-3934


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20