ИЛ ЗАДГАЙ ЛАГ АСГАХДАА МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭЭГҮЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/05/28

Манай сурвалжлах баг өчигдөр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт, айл, ААН-үүдийн хашаатай залган ил задгай асгаж байгааг газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн. Лаг зөөвөрлөх энэ ажил ирэх зургаадугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 20 тонн-ын даацтай 22 автомашин тасралтгүй ажиллаж байгааг лаг зөөвөрлөх ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа Эко тайхи ХХК-ийн ажилтан хэлсэн. Тэгвэл иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй, СХД-ийн төдийгүй нийслэлийн иргэдийг өмхий агаараар амьсгалуулж байгаа энэ үйлдлийг Мэргэжлийн хяналтын байгууллага мэдээгүй байна. Уг нь лаг зөөвөрлөх ажил эхлэхээс өмнө энэ ажлын гүйцэтгэгч Барилга хот байгуулалтын яамнаас НМХГ-т мэдэгдэх ёстой байжээ. Харин манай сурвалжлагын мөрөөр СХД дэх Мэргэжлийн хяналтын газрын байцаагч газар дээр нь ирж танилцсан бөгөөд шалгалтын ажиллагааг эхлүүлэхээ мэдэгдсэн. Ингэхдээ эхний ээлжинд бичиг баримтын шалгалт хийж, дараагаар агаарт цацагдаж буй хор хөнөөл, өмхий үнэрийн судалгааг хийнэ гэсэн мэдээллийг өгсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 21 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 22 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19