БОАЖЯ-НААС СЭТГҮҮЛЧДИЙН ДУНД НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/28

БОАЖЯ-наас салбартаа мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх клуб байгуулах зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 1 хүртэл 10 сая төгрөгийн шагналын сантай нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан сэтгүүлчдийн дунд зарласан байна. Сэтгүүлчид сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн уралдаанд оролцох боломжтой бөгөөд I байр 1 сая төгрөг, II байр 500 мянган төгрөг, III байрт шалгарсан сэтгүүлчийг 300 мянган төгрөгөөр урамшуулах юм байна. Нийт 6 сарын хугацаанд үргэлжлэх энэхүү уралдаанаас шалгарсан 18 сэтгүүлчийг клубын зарчмаар зохион байгуулж, мэргэшүүлэн, олон улсын туршлага судлуулах зэргээр БОАЖЯ-наас хамтарч ажиллах юм байна. Сэтгүүлчдэд тухайн сэдвийн хүрээнд иргэдийн ухамсрыг дээшлүүлж, хандлагыг өөрчлөн, хамтын хүчээр асуудлыг шийдэх гарц, шийдэл санал болгох шаардлага тавьж байгаа аж. 

Уралдааны сэдэв:

1. "Эко аялцгаая" 6.1-7.1 2.

"Цэвэрхэн наадацгаая" 7.1-8.1 3.

“Гялгар уутнаас татгалзаж, даавуун тор хэрэглэцгээе” 8.1-9.1 4.

"Гэр, байшингаа дулаалж, сайжруулсан түлш хэрэглэж хэвшье" 9.1-10.1 5.

"Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" 10.1-11.1 6.

"Хандлагаа өөрчилье" 11.1-12.01

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Хандлагаа өөрчилье” уриалга дэвшүүлэн ЕБС-ийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аян, үндэсний их баяр, наадмуудыг угтан “Цэвэрхэн шинэлцгээе”, “Цэвэрхэн наадацгаая” аянуудыг амжилттай эхлүүлж, уламжлал болгон олны талархлыг хүртээд байгаа. Танд ямар санагдав


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20