"ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН СУРГУУЛИУД ЭЛСЭЛТ АВАХГҮЙ"

О.Шүрэнцэцэг
2019/05/29

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хангаагүй сургуулийн тоог цөөлөх бодлого барихаа мэдэгдсэн билээ. Үүний хүрээнд төрийн бус их, дээд сургуулиудад хяналт хийснээс зургаан сургуулийн магадлан итгэмжлэлийг хүчингүй болгож, зарим сургуульд үүрэг даалгавар өгсөн гэдгийг мэдээлж байгаа юм.  Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулахад тэрбээр “Чанаргүй сургалт явуулдаг, өөрийн хичээлийн байр, багшгүй зэрэг дээд боловсролын үйл ажиллагаа явуулах боломжгүй сургуулиудад арга хэмжээ авч байна. Нэр бүхий хэд хэдэн төрийн бус их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийг хүчингүй болгосон. Мөн нэлээд хэдэн сургуулийн хичээлийн хөтөлбөрийг хаасан. Одоогоор магадлан итгэмжлэлийг хүчингүй болгосон сургуулиудыг нэр зааж, цохон мэдээллийг олон нийтэд хүргэх нь зохисгүй. Сургалтын зөвшөөрлийг нь хүчингүй болгосон төрийн бус их, дээд сургуулиуд элсэлт авахгүй" гэлээ.  2019 онд 18 мянга орчим хүүхэд 12 дугаар анги төгсөж байна. Жилд дунджаар 35-40 мянган хүүхэд ахлах сургуулиа төгсдөг бол энэ жил 18 мянга болж буурсан гэсэн үг. Ингэснээр их, дээд сургуулиудад томоохон сорилт болно гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тодотголоо.  Тэрбээр "Цөөхөн төгсөгчдийн дунд маш өрсөлдөөнтэй сонгон шалгаруулалтууд явагдана. Цаашид их, дээд сургуулиуд цомхон, чиглэл чиглэлээрээ сургалтын үйл ажиллагаа явуулдаг болох ёстой гэж үзэж байна. Өнөөдөр хамгийн их эрэлттэй мэргэжлүүдээр бараг бүх их, дээд сургууль элсэлт авдаг болсон. ХААИС гэхэд эдийн засгийн чиглэлийн сургуультай болчихсон. Ялангуяа төрийн өмчийн их сургуулиуд төрөлжих нь чухал. Их, дээд сургуулиудын бүтэц, тогтолцоонд анхаарах шаардлага зайлшгүй байна. Мөн сургалтын агуулга хөтөлбөрийг нь аттестатчилж, төрөөс онцгой анхаарахгүй бол тухайн сургууль бүр өөр өөрийнхөөрөө хөтөлбөр гаргаж, чанаргүй боловсон хүчнүүд бэлтгэж байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20