ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЦОГЦОСТ ШИНЖИЛГЭЭ ХИЙГЭЭД ТӨРСӨН НУТАГТ НЬ ХҮРГҮҮЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/29

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн цэргийн 0168-р ангийн алба хаагч амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл талийгаачийн цогцост өнөөдөр шүүх байгууллагаас шинжилгээ хийгээд төрж өссөн нутаг дахь гэр лүү нь хүргүүлсэн байна. Тэрээр өнгөрсөн 2018 оны намар Өмнөговь аймгийн Сэврээ сумаас цэргийн албанд татагдсан нэгэн байжээ. Талийгаач 0168-р ангийн застабт гарч, адуу маллаж байсан бөгөөд бусад 2 байлдагчин хамт 25-ны өдөр үүргээ гүйцэтгэж байгаад сураггүй болжээ. Цэргийн ангиас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 28-ны өдөр буюу өчигдөр 16 цагийн орчимд цогцсыг нь олсон байна. Ингээд ар гэрийнхэнд нь мэдэгдсэн гэж талийгаачийн эгч мэдээлсэн юм. Харин тус заставын дарга Э “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн. Мөн Хил хамгаалах ерөнхий газраас ч тодорхой мэдээллийг өгөхгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20