ӨНӨӨДӨР: ''ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ'' ХК-РУУ ХАЛДСАН ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛИЙН ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙНЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/30

09:00 цагт Blue sky зочид буудалд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хэрэгжиж буй “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн дунд хугацааны үр дүн сэдэвт семинар, мөн төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх тул сонирхсон нь мэдээ мэдээлэл авах боломжтой шүү.Утас: 320710

10:00 цагт Сонгинохайрхан дүүрэгт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв"-ийн нээлт болно. Холбоо барих 99127029. Байршил СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд.

10:00 цагт Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын ээлжит XXV хуралдаан болно. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулга хийж хэлэлцэнэ. Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн батлах тухай болон хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцэнэ. Холбогдох утас 70119921, 86863998

10:00 цагт  Багшийн хөгжлийн ордны 2 давхарт JCI Импакт салбар байгууллага БСШУСЯ, НБГ хамтран зохион байгуулсан "Миний мөрөөдлийн сургууль" эсээ бичлэгийн уралдааны шилдэгүүд тодрох, шилдэг илтгэлийн тэмцээнд урьж байна. Нийслэлийн хэмжээний 8, 10, 11-р ангиудын сурагчдаас нийт 250 орчим бүтээл ирснээс шилдэг 15 сурагч шалгаруулна. Холбогдох утас: 88008781

11.00 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Эрдэнэс таван толгой" ХК-руу халдсан ёс зүйгүй үйлдлийн талаар Уурхайн ажилчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ. Сэтгүүлчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

11:00 цагт Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийнэ. Хэвлэлийн хурлаар шатахуун болон агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах болно.
Холбоо барих. 70001286 Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар


14:00 цагт ШУТИС-ийн Барилга архитектурын сургуульд (2-р байр) тус сургуулийн Барилгын материалын лабораторийг шинэчлэн засварлаж ашиглалтанд оруулах, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагаа болно. Сэтгүүлч та бүхнийг сурвалжлахыг урьж байна. Утас: 86232567, 99002058

14:00 цагт Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Хүүхэд насны төгсгөл 2019" тайланг сэтгүүлчдэд танилцуулна. Хүүхэд аль улс оронд илүү аюулгүй тайван байгааг үнэлж 176 улс орныг жагсааснаас Монгол улс 71-р байранд оржээ. Мэдээллийг  23-р сургуулийн урд байрлах Хүүхдийг Ивээх Сангийн байранд өгнө. Утас: 88919395


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20