Хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болсон "Иргэдийн төсөв-2019" эмхэтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй зарим мэдээлэлд тайлбар өглөө.МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн сүлжээгээр хотын Захирагч руу чиглэсэн элдэв мэдээлэл түгээх болсон тул дээрх асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, үнэ мөнийг тогтоолгохоор болсноо энэ үеэр мэдэгдсэн юм. Тэгвэл С.Амарсайхан Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт албан ёсоор гомдол гаргасан байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна