КИМ ЖОН УН “ЦААЗЛАГДСАН” ТУСЛАХЫНХАА ХАМТ КОНЦЕРТ ҮЗЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/04

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цаазлагдсан гэж мэдээлээд байсан БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн АНУ-ын хэрэг хариуцсан тусгай төлөөлөгч Ким Ён Чхоль нь удирдагч Ким Жон Уныхамт концерт үзсэн тухай БНАСАУ-ынЦахилгаан мэдээний төв агентлаг мэдээлсэн байна.Тавдугаар сарын 31-нд Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонин нь Ким Ён Чхоль ба Умард Солонгосын Гадаад харилцааны яамны дөрвөн хүнийг АНУ-тай хийсэн хэлэлцээрийг бүтэлгүйтүүллээ гэж цаазаар авсан тухай мэдээлсэн нь нэлээдгүй дуулиан тарьсан юм. Энэхү дуулиант мэдээллийн талаар Умард Солонгосын тал ямар нэг тайлбар, тодруулга өгөөгүй тул Өмнөд Солонгос болон АНУ-ын нөлөө бүхий албан тушаалтнуудаас лавлах дээрээ тулсан. Энэ хэргийн талаарх сэтгүүлчдийн асуултад Өмнөд Солонгосын Засгийн газар нь Ким Ён Чхоль ба бусад дөрвөн хүнийг цаазаар авсан гэдгийг нотлох ямар нэг баримт хараахгүй үгүй гэсэн утгатай тайлбар өгсөн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео “Та нарын яриад байгаа мэдээллийг бид харсан. Шалгахад хэрэгтэй болгоныг хийж байгаа” гэсэн тайлбар өгөөд байсан юм.

 Умард Солонгосын мэдээллийн агентлагийн тараасан мэдээнээс үзвэл Ким Жон Ун нь армийн офицерүүдийн ар гэрийнхний зохион байгуулсан концертыг үзэж сонирхсон бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцсон албан тушаалтнуудын дотор цаазаар авахуулсан гэж шуугиад байсан Ким Ён Чхоль эсэн мэнд байж байсан аж.Өмнөд Солонгос болон Өрнөдийн мэдээллийн зарим хэрэгсэл энэ мэтээр Умард Солонгосын удирдлагын доторх хагарал зөрчлийн талаар үндэслэлгүй мэдээлэл цацах нь цөөнгүй. Хэдэн жилийн өмнө Ким Жон Уныг Батлан хамгаалахын сайд Хэн Ён Чхолийг чухал зөвлөгөөн дээр унтлаа гэж зентийн их буугаар биечлэн буудаж хороосон, авга ах Чан Сон Тхэкийг их зан гаргалаа гэж нохойгоор бариулж хороосон, Нийгмийн аюулгүй байдлын яамны сайд О Сон Оныг өөрийг гараар гал шүршигчээр шатааж алсан, эхнэр Хен Сон Волийг садар самууны сурталчилсан гэж цаазаар авсан гэх мэт дуулиан мэдээнүүд удаа дараалан гарч байсныг уншигч та лав санаж байгаа биз.

 Умард Солонгос нь туйлын хаалттай улс тул хэвлэл юу болоод байгааг мэдэх боломж бараг байдаггүйг далимдуулаад нөлөө бүхий мэдээллийнхэрэгслүүдээрэнэ улсын дотоод амьдралынх талаар энэ мэт дуулиантай мэдээ ойр ойрхон цацагдаж байдаг. Умард Солонгосын мэдээллийн хэрэгслүүд хэт үзэл сурталжсан, итгэхэд бэрх байдаг бол Өмнөд Солонгос ба Өрнөдийн мэдээллийн агентлагууд нь энэ улсын эрх баригчдыг харгис, хэрцгий гэж харагдуулах гэж хэт улайраад дэгстүүлдэг. Тухайлбал, Хен Сон Волийг цаазаар авахуулсан гэж цуураад, Ким Жон Уны харгис хэрцгийг гайхаад байтал “цаазлуулсан” хүнийхээ хамт хилийн чанадад айлчилж олныг алмайруулж байсан. Авга ахыгаа нохойгоор бариулсан гэж дэлхий нийтээр үзэн ядаад байтал дуулианы эх сурвалжийг нарийвчлан шалгах явцад Хятадын нэгэн блогер хошигнол байдлаар бичсэнийг нь өрнөдийн сонин хэвлэлүүд өлгөн авч цуурсан нь батлагдаад шуугиан намжсан байдаг.

Б.Бадрал

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 19 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20