СУДАНД ҮЙМЭЭН ДЭГДЭЖ ОЛОН ХҮНИЙ АМЬ ЭРСДЭВ

О.Шүрэнцэцэг
2019/06/04

Судан нийслэл Хартумд цэргийн эрхэтнүүдийг эсэргүүцсэн жагсаал болж, түүнийг тараах явцад 30 хүн алагдаж 100 гаруй хүн шархадсан байна. Жагсаал зохион байгуулагчид нь энэ оны дөрөвдүгээр сард төрийн эргэлт хийж Засгийн эрхийг гартаа авсан цэргийн эрхэтнүүдээс бүрдсэн Шилжилтийн цэргийн зөвлөл гэгчийн тараан бүх эрх мэдлийг иргэний Засгийн газарт өгч, ардчилал тогтоохыг шаардсан аж.

Энгийн жагсаалыг тараах явцад Суданы армийнхан зэвсэг хэрэглэсэнд НҮБ, Европын холбоо, Африкийн холбоо зэрэг эрс шүүмжлэн хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг шаардаад байна. Үүний хариуд цэргийнхэн армийн төв штабын үүдэнд болсон суугаа жагсаалыг тараахдаа хүч хэрэглээгүй, харин ойролцоох газар бөөгнөрсөн эсэргүүцэгчид нь иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байсан тул тараан, цэвэрлэх арга хэмжээ авсан төдий гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.

Гэвч Хартум хотын эмч нар энэ талаар мэдэгдэл хийхдээ цэргийнхэн жасгаалыг харгислан тараасан төдийгүй, тараах үеэр шархадсан олон хүн хүргэгдэж ирсэн эмнэлэг рүү дайрч, олон хүний аминд хүрсэн гэжээ.

Б.Бадрал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 19 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20