ХИЛИЙН ЧАНАДАД АЖИЛЛАГСАД НУТАГ РУУГАА 2,5 ТЭРБУМ ДОЛЛАР ЯВУУЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/04

Хилийн чанадад ажиллаж байгаа хөдөлмөрийн цагаачдаас нутаг руугаа явуулж байгаа мөнгө ядуу, буурай орнуудын хувьд амин чухал ач холбогдолтой болдог. Ялангуяа дотоодын үйлдвэрлэл нь доройтсон, хэрэглээнийбүтээгдэхүүний салбарт импорт ноёлсон нөхцөлд гадаадад ажиллаж байгаа хүмүүсээс эх орон руугаа явуулах мөнгө нь өөр улсын гадаад бодлогоос хэт хамааралтай болгодог аюултай.

Үүний нэг жишээ нь Киргиз. Саяхан тус улсын парламентын санхүү ба төсвийн хорооны хуралдааны үеэр парламентын нэгэн гишүүн “Орост ажиллаж байгаа хөдөлмөрийн цагаачид нутаг руугаа мөнгө шилжүүлэхгүй болвол Киргиз улс, Засгийн газар дампуурна. Та үүнтэй санал нийлж байна уу?” гэсэн асуултыг Төв банкныхаа тэргүүнээс асууж эвгүй байдалд оруулсан байна.

Киргизийн төв банкны тэргүүн Токунбек Абдыгулов үүнд “Тэр мөнгө манай импортын санхүүжилтийг хангадаг. Хоёр жилийн өмнө бид ийм зүйлтэй тулгарч байсан. Гаднаас ирж байгаа мөнгөн шилжүүлэг эрс буурвал импортлогдсон бүтээгдэхүүний эдийн засагт эзлэх хувь огцом унадаг. Хэрэв мөнгө шилжихгүй болвол дотоод дахь хэрэглээ огцом унана. Эдийн засагт юм болгон харилцан холбоотой. Тусад нь авч үзэх их хэцүү” гэжээ.

2018 онд хилийн чанадад ажиллаж байгаа киргизчүүд 2 тэрбум 685 сая ам.долларыг нутаг руугаа гуйвуулсан байна. Энэ мөнгөний 98 хувийг ОХУ-д ажиллаж байгаа хөдөлмөрийг цагаачид илгээсэн байдаг. 2019 оны эхний гурван сарын байдлаар Орост ажилладаг киргизчүүд нутаг руугаа 540 сая ам.доллар явуулсан.Харьцуулахад АНУ-д ажиллаж амьдардаг киргизчүүд 6,6 сая ам.доллар, Европ дахь киргизчүүд 3,3 сая ам.доллар нутаг руугаа явуулжээ.

Украйн, Крымийн хойгтой холбоотойгоор Өрнөдийн зүгээс авсан хориг арга хэмжээний улмаас Оросын эдийн засаг хүнд байдалд ороход тэнд ажилладаг Дундад Азийн олон сая хөдөлмөрийн цагаачид, түүний дотор киргизчүүдийн цалин эрс буурч, үүний дагаад нутаг руугаа явуулдаг мөнгө гуйвуулга ч огцом унаснаар Киргизийн эдийн засагт хүнд байдалд орж байсан юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 19 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20