ГЭРЛЭЛТ + САЛАЛТ = ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ

О.Шүрэнцэцэг
2019/06/04

Үерхэх,  хэн нэгний бэлгийн хамтрагч байх, түүнээс аливаа нэг сайхныг мэдрэх  нь хүний амьдралд тохиолддог л зүйл. Ийм эхлэл бүр гэр бүлийн амьдралыг бий болгодоггүйг бид мэднэ. Тэгвэл илүү ахисан түвшний харилцааг хүсэж байна уу? Хүний эхнэр, нөхөр,  халамжит хань, цаашлаад аав, ээж болоход бэлэн үү ? эсвэл зүгээр л урсгалаараа явж байгаад гэр бүлийн харилцааг эхлүүлэх гэж буй юм биш биз?

Гэр бүл бол нийгэм хийгээд улстөрийн хувьд хамгийн чухал нэгж хэсэг нөлөө бүхий нийгмийн институт юм. Гэр бүлийн гишүүн бүр нийгмийн өмнө хүлээсэн тус тусын эрх үүрэг хариуцлага хүлээж байдаг.

Үнэндээ гэр бүлийн үүрэг, гэр бүл гэж чухам юуг  мэдэлгүй гэр бүлийн амьдралыг сонгосон залуу хосууд үй олноороо  байна. Эцэстээ нэг дээвэр дор ороод бөөн толгой өвтгөсөн асуудлууд ургаж эхэлнэ. Хөндлөнгөөс угаасаа л асуудал дүүрэн байдаг гэж бусад нь өөгшүүлнэ мөн зоригжуулна. Гэвч үгүй ээ тийм амьдралыг ямар гэр бүлийн амьдрал гэх вэ? Ямар ч ойлголцол, шийдвэр гаргалт, хуваарилалт байхгүй тус тусын хариуцлага хүлээсэн үүрэггүй амьдралыг “гэр бүлийн амьдрал” гэж хэлэх хэцүү энэ нь нөгөө тайлж болохгүй гав гинж дөнгө юмуу даа. Гэр бүлийн тухай хуулийг сөхөж ч үзэлгүй гэр бүл болж буй нь өөрөө аюул юм. 

ГЭРЛЭЛТЭД БЭЛЭН ҮҮ?

Гэр бүлийн амьдралыг сонгоход бэлэн болсон үе  болоогүй үе гэж бий. Тэгвэл Монголд 20-23 насны гэр бүл бологсдыг бэлэн бус үедээ эхэлж байна гэж хэлж болно. Учир нь тэдний хувьд гэр бүл болоход нас болоод сэтгэлзүйн нөөц, нийгэм эдийн засгийн нөөц гэх мэт хүчин зүйлээс шалтгаалан бүх зүйл бүрдээгүй байна. Гэр бүл салалтын судалгааг харахад дээрх насанд гэрлээд 5 ба түүнээс дээш жилүүдэд салалтыг сонгосон нь цөөнгүй. Тэд эхлүүлж явц дундаа зовж зүдэрч бууж өгөх нь ч цөөнгүй байна.

Хар үгээр сурч боловсорч өөрсдийгөө танин мэдэж гялалзах мөчийг харалгүй өөрсдийнхөө бодлоор болон өөр хүчин зүйлийн үндсэн дээр залуухан ээж аав, асуудал дүүрэн “нөөцгүй” залуу гэр бүлийг бий болгож байна. Энэ нь тэд дэндүү том ачааг үүрнэ үүний үр дүн нь нийгэмд ч сайн нөлөөг үзүүлдэггүй. 

Гэрлэлт хариуцлага гэрлэлтээс үр хүүхэдтэй болсон бол тэдний төлөө тэмцэх тэтгэн тэжээх ёстойг тархинд нь суулгамаар байна. Гэрлэлтээс үүдэх хамгийн том баяр жавхлан бол үр хүүхэд харин салалтаас хохирч хоцрох нь эд хөрөнгийн маргаантай хоёр хүн бус үр хүүхэд байдаг. Тэд салалт албан ёсны болсон өдрөөс эхлэн зовж зүдэрч дутуу өсөж торниж байдаг. Харин салж буй талууд амин эрх ашгаа л боддог нь харамсалтай.

https://content.ikon.mn/news/2019/4/16/86b5c7_bayar_x974.jpg

 

Дээрх тоо баримтаас харахад 57 гэрлэлт тутамд 12 салалт ноогдож байна. Нэг үгээр Монгол Улсад өдөрт 57 залуу гэрлэлтээ бүртгүүлж 12 нь салалт гэх сонголтыг хийж байна.  

АСУУДАЛ ДАГУУЛСАН ХАРИУЦЛАГА “ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ”

Төрүүлсэн хүүхдээсээ нүүр буруулж буй эх, эцэг бүгд гэрлэлтээ ойлгоогүй салалтаа сонгосон нь гарцаагүй. Амьдралд сөгдөж хальтарсан байж болох ч хүүхдийнхээ өмнө хариуцлага үүрсээр байгаагаа ухамсарлахгүй хэсгийг хэрхэх вэ? Салсан л бол хүүхэд хамаагүй гэж бодож явдаг хэсэг байхад хүүхдийнхээ тэтгэмжийг өгдөггүй айж бултдаг хэсгийг шийдэх гарц нь чанга хууль, нийгмийн анхаарал хийгээд хүүхдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг хангах бодлого үүнтэй тэмцмээр байна.

Мөн гэр бүлийн тухай хуульд хүүхдийн тэтгэмжийн хэмжээг маш бага тогтоосон. Хүүхдийн тэтгэмжийн хэмжээг дэлхийн жишигтэй харьцуулж болохгүй хэдий ч амьжаргааны доод түвшинтэй уялдаатай байдлыг хэзээ халах вэ? 100 мянга ч хүрэхгүй төгрөгөөр эх ажилгүй хүүхдээ харж тэжээн тэтгэнэ гэдэг дэндүү хатуу шийтгэл юм. Түүнчлэн хүүхдийн тэтгэмж өгөх шийдвэрийн 85 хувь нь хэрэгждэггүй нэг үгээр 20 гаруй хувь л тэтгэмжээ алдаг оног авч байна. Өгдөггүй хэсэг байхад хүүхдийн тэтгэмжээ тогтоолгон авч чадахгүй нэгж хэсэг байна. Түүнчлэн гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтын амьдрал эхлүүлж хүүхэдтэй болсон тохиолдолд ч хүүхдийн тэжээн тэтгүүлэх эрх хүчин төгөлдөр оршдгийг Дуучин Нарагын жишээ харуулсан байх. 

ЭЦЭСТ НЬ Гэрлэлтийг сонгохоос өмнө хувь хүний хувьд өөрөө хэр төлөвшсөн юм бэ? Амьдралыг үзэх үзэл аливааг шийдэхэд таны оюун бодол тархи хэр ажилладаг юм бэ? Гэрлэлтийг сэтгэл хөөрлөөр сонгож эхлүүлсэн байхад давж туулна бүхнийг чадна гэж бодож байгаа хэрэг үү? Гэрлэлт бол хөнгөн хийх сэтгэл хөөрлөөр сонгох зүйл биш юм. 

Энэ бүхний цаана дааж давшгүй асуудлууд эсвэл өөртөө итгэлтэйгээр хийх шийдвэр гаргалтууд хүлээж байна.  Түүнчлэн гэрлэлт, гэр бүлийн амьдралын талаар ойлголт хүүхэд төлөвлөх, хүүхдийн өмнө хүлээсэн хариуцлага нь хоёр биенийхээ өмнө хүлээсэн харицлагаас ч дээр тавигдах хэрэгтэй байна. Хүүхдийн сурч боловсрох тэжээн тэтгэх эрх нь гэр бүл саллаа ч мөн чанараа алдахгүй оршдог байхыг нягт ойлгуулж ухамсарлуулах хэрэгтэй юм. Хосууд аль нэг нь салах шийдвэр гаргалаа гэхэд тархинд хүүхдийн тэтгэмж төлнө, харж хандах үүрэг гэж ойлгож үлдэхэд бэлэн байх ёстой. Товчоор Гэрлэлт + Салалт = Хүүхдийн тэтгэмж энэ үр дүнг санаж явах ёстой юм.

“Хувь өөрийгөө таниагүй, өөрийнхөө үзэл бодол соёлыг таниагүй байж өөр нэг ертөнцтэй нэгэн тэнгэр дор жингийн хоёр талд зогсоход хүчин тэнцвэргүй байх нь элбэг. Тийм учраас гэр бүлийн амьдралд бэлэн үедээ Гэрлэлтийг сонгоорой.

Б.БАЯРЦЭНГЭЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20