ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ИЖИЛ ХҮЙСТНЭЭ СОНИРХДОГ БАЙГААД ЭДГЭРСЭН ГЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертег дэлхийн хамгийн дуулиантай төрийн тэргүүн гэж үздэг. Тэрээр байсхийгээд л дуулиант мэдэгдэл хийж олныг алмайруулдаг. Тэр болгонд тайлбар өгөх, дуулианыг намжааж, арга эвийг олох гэсэн хэвлэлийн төлөөлөгч нь уйдах завгүй гэж болно.Дутерте нь хүн амын дийлэнх нь католик шүтлэгтэй улсын тэргүүн атлаа дэлхийн католик шүтлэгтнүүдийн тэргүүн Ромын пап ламыг “өлөгчний хүү” гэж байсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муыг “тэнэг” гэж дуудсан, АНУ-ын Ерөнхийлөгч Бараг Обамаг “там руугаа тонил” гэж байсан хүн.Хамгийн сүүлд тэрээр Японд амьдардаг филиппинчүүдийн төлөөлөлтэй уулзахдаа өөрийн улс төрийн гол өрсөлдөгчийг “гомо” даапаалаад “Тэр бид хоёр адилхан байгаа нь сайн хэрэг. Би урьд нь өөрийгөө бага зэрэг “гомо” болохыг мэдэрч байсан. Гэхдээ би эдгэрсэн. Хуучин эхнэртэйгээ уулзаж эхлэхдээ өөртөө “Энэ шүү дээ” гэж хэлсэн тэгээд ахиад эр хүн болж хувирсан” гэжээ. Ингэснээр Дутерте нь ижил хүйстнээ сонирхох бэлгийн чиг хандлагаас эмчлэгдсэн анхны төрийн тэргүүн болж хувирав.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20