БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Сэлэнгэ аймгийн боловсрол, соёл урлаг, спортын салбарын ажилтан албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Осор, Сайдын ажлын албаны дарга, сайдын зөвлөх Ө.Сумъяабаатар, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд салбарын сайд салбарын өнөөгийн байдал, бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв. Яамны зүгээс өнөөгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн давхардлыг арилгаж, багш сурагчдын хэн хэнийх нь хэрэгцээг хангасан шинэчлэн сайжруулсан хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх гэж байгаа талаар танилцууллаа. Энэ нь цоо шинэ хөтөлбөр биш бөгөөд байгаа дээрээ суурилсан, багш сурагчийн ачааллыг бууруулсан хөтөлбөр болохыг онцоллоо. Сайжруулсан хөтөлбөрийг ирэх хичээлийн жилийн 9 дүгээр сарын 1-ээс мөрдөж эхлэхээр бэлтгэлийг хангаж байгаа ажээ. Сайдын онцолж мэдээлсэн нэг зүйл нь шинэ сургууль цэцэрлэгийг барьж байгуулахаас урьтаж одоогийн байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудыг нарийвчилсан судалгаан дээр үндэслэн нэг мөр их засварт оруулж, энэ салбарынхныг техник тоног төхөөрөмжөөр хангахыг зорьж байгаа явдал. Учир нь өнөөдөр улсын хэмжээнд ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг, соёл, спортын байгууллагуудын барилгын насжилт өндөрссөн, засаж сэлбэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн нөхцөл байдалтай байгаа юм. Уулзалтад оролцогсдын зүгээс сургуулиудын их засвар, цалин хөлсний нэмэгдэл, урлагийн байгууллагын мэргэжлийн уран бүтээлчдийн дутагдал зэрэг асуудлуудаар саналаа хэллээ. Энэхүү орон нутгийн томилолтын зорилго салбарын ажиллагсадтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсох, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж, сайжруулсан сургалтын хөтөлбөрийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцоход чиглэгдлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20