KFC-ЭЭС ӨМГӨӨЛӨГЧИЙГ ДАРАМТАЛЖ ЭХЭЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Түргэн хоолны сүлжээ KFC-д хоол идээд хордлого авсан гэх асуудлыг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн иргэн, иргэний мэдээллээр сурвалжилга бэлтгэсэн телевизийг зөрчлийн хуулиар торгуулсан KFC-ийн шүүх хурал өнөөдөр болсон. Шүүх хурлын дараа манай сурвалжлах баг мэдээллийг шууд хүргэсэн. Тэгвэл мэдээлэл өгсөн телевизийн өмгөөлөгч О.Санчирбалыг KFС-ээс дарамталж эхэлжээ. Тодруулбал, тус компанийн итгэмжлэгдсэн хоёр төлөөлөгч “Анхан шатны шүүх хурлын шийдвэрийн талаар zarig.mn сайтад ярилцлага өгч олон нийтэд ил болгосон. Давах шатны эцсийн шийдвэр гараагүй байхад хуульчийн хувьд ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж байга нь ёсзүйгүй” хэмээн дарамт үзүүлж эхэлжээ. Энэ талаар өмгөөлөгч өмгөөлөгч О.Санчирбал “Миний хувьд өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 5-ны өдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд заасан /Гүтгэх/ шүүх хуралд оролцлоо. Миний үйлчлүүлэгч байгууллага нэгэн телевизийн байгууллага юм л даа. Уг нь ТВ маань иргэний гаргасан “...хоолны газраар үйлчлүүлж байгаад хордсон” гэх гомдлын дагуу мэдээлэл бэлтгэж, мэдээллээ олон нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор мэдээллийнхээ хөтөлбөрөөр олон нийтэд хүргэснийхээ төлөө 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгуулсан. Торгууль оногдуулсан шийдвэрт нь гомдол гаргасны үндсэн дээр өнөөдөр анхан шатны шүүх хурал болж ТВ-д мэдээлэл гаргасан иргэнийг 2.000.000 /2сая/, ТВ-г торгосон 20.000.000 /20 сая/ төгрөгөөр торгосон шийтгэлийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийн дараа дээрх асуудлын талаар шүүхээс гарсан шийдвэрийн талаар сайтад ярилцлага өгсөний төлөө “ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙ” заагч нартай тулгарч эхэлсэн дээ. Цаашид тэр нэгэн мөнгөтэй компани яаж оролдох юм байган, сүрдүүлгэ чинь хэрээс хэтэрвэл миний хувьд өөрийн гэсэн үзэл бодлын хүрээнд, өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийх хэлчихье. Нэг үгээр хэлбэл “...нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлсан ч яадаг юм” айна ч гэж байхгүй шүү. Мөнгөтэй компани яахыг харж л байя” хэмээжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20