Стамбул дахь хэрэг: ШҮҮГЧИЙН ДИПЛОМАТЧ ХҮҮ, СЭЛЭНГИЙН ХАРЬЯАТ ЖОЛООЧ НАР 10 ТЭРБУМЫН ХАР ТАМХИ ЗӨӨЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/06

Стамбул хотын Консулын газрын ажилтнууд ХБНГУ-ын Дрезден  хотод  хар тамхины хэргээр баривчлагдаад байгаа. Тодруулбал, өнөөдрийн мөнгөн ханшид шилжүүлбэл монгол мөнгөөр 10 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 70 кг геройн тээвэрлэж байсан нь ил болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.

Баривчлагдан саатуулагдаад байгаа дипломатч бол тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Баттүшиг гэгч байсан бол түүний жолооч нь 50 орчим насны, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат С.Эрдэнэбаяр нар байжээ.

Дипломатч Б.Баттүшиг нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан Б.Бат-Эрдэнийн хүү бөгөөд өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байсан нэгэн.

Харин хар тамхи зөөвөрлөхдөө ашигласан автомашины тухайд жолооч С.Эрдэнэбаярын хувийн эзэмшлийнх боловч дипломат дугаартай байсан бололтой. С.Эрдэнэбаяр нь Гадаад харилцааны үе үеийн сайд нар болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор АНУ, Европын улсуудад ажиллаж байсан нэгэн юм байна. Тэдний энэ үйлдэл нэг удаагийнх биш, жил гаруй хугацаанд давтагдсан байх магадлалтай гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 18 минутын өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 4 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 6 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 6 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 7 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 8 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 20 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр