СОНЖОО: ХЭР ЗЭРЭГ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ ХҮН БЭ?

О.Шүрэнцэцэг
2019/06/16

Сэтгэлийн тэнхээтэй, хаттай хүнтэй хамт байх нь тун таатай. Ийм хүн найзыгаа, хань ижлээ хэзээ ч хөөдөхгүй болохоор ямар ч үед найдаж болдог. Гэхдээ нөгөө талаас сэтгэлийн тэнхээгээ хэт их гаргах нь бусдыг айлгаж, зай барихад хүргэдэг.  Харин та болон таны хайртай хүн хэр зэрэг сэтгэлийн тэнхээтэй, хаттай хүн бэ?

1.Таны үйлдэл, үйл хэрэг бусдад ямаршуу нөлөө үзүүлж байгаа талаар боддог уу?

а.тун ховор -0

б.цөөн -1

в.ер нь бол боддог -2

г.олонтаа -3

2.Бусдын анхаарлыг татах, эсвэл зөрүүд зан чинь хөдөлснөөс болж өөрөө ч итгэдэггүй зүйлийг ярих, батлах тохиолдол байдаг уу?

а.тийм -0

б.үгүй -3

3.Эдгээрээс аль хүнд байх ёстой хамгийн сайн чанар вэ?

а.тууштай зан -1

б.чөлөөтэй сэтгэлгээ -1

в.өөрийгөө бусдад харуулах, анхаарлыг нь татах чанар-0

4.Юм болгоныг нэг бүрчлэн ёс журам, дэс дараагаар нь хийх гэдэг үү?

а.тийм -2

б.үгүй -0

5.Өөрт тохиолдсон таагүй зүйлсийн талаар хурдан мартдаг уу?

а.тийм -0

б.үгүй -2

6.Хийсэн ажил, үйл хөдлөлдөө дүн шинжилгээ хийх дуртай юу?

а.тийм -2

б.үгүй -0

7.Сайн таних хүмүүсийн дунд байхдаа яадаг вэ?

а.тэр хүмүүстэй адилхан байхыг хичээнэ -2

б.байгаагаараа л байна -0

8.Хүнд даалгавар биелүүлэхийн өмнө тохиолдож болзошгүй саад бэрхшээлийн тухай бодохгүй байхыг хичээдэг үү?

а.тийм -0

б.үгүй -2

9.Доор дурдаснаас ямар тодорхойлолт өөрт чинь хамгийн тохиромжтой вэ?

а.мөрөөдөгч -0

б.хээгүй, гүндүүгүй хүн -1

в.уйгагүй ажилласаг хүн -3

г.бүгдийг ном, журам, дүрэм, заавраар гүйцэтгэгч -2

д.сэтгэн бодогч -2

10.Ямар нэгэн асуудлыг хэлэлцэх үед та яадаг вэ?

а.дийлэнх олонхыхоос ялгаатай байсан ч өөрийнхөө үзэл бодлыг хэлдэг -2

б.өөрийнхөө бодлыг өөрчлөхгүй ч дуугүй өнгөрсөн нь дээр гэж үздэг -0

в.өөрийнхөө бодлыг өөрчлөхгүй ч олонхыг дэмжнэ -0

г.элдэв зүйл бодож тархиа гашилгалгүйгээр олонхын дэмжиж байгааг дэмжнэ -0

11.Удирдлага чинь гэнэт дуудахад юу мэдэрдэг вэ?

а.уцаарладаг -0

б.түгшдэг -1

в.барь алддаг -2

г.юу ч мэдэрдэггүй -0

12.Маргаан дундуур цаад хүн чинь тэвчээр алдаж таны талаар таагүй үг хэлвэл яах вэ?

а.адил үгээр хариу барьна -0

б.огт тоохгүй -2

в.гомдсон царай гаргана -1

г.марганаа түр зогсоож завсарлах санал тавьна -3

13.Таны хийсэн зүйлийг шаардлага хангахгүй гэж голвол яах вэ?

а.харамсана -2

б.ичнэ -1

в.уурлана -0

14.Ацан шалаанд орвол хэнийг юуны түрүүнд буруутгах вэ?

а.өөрийгөө -2

б.од эрхсийн байрлал, зурхайн зурлагыг -0

в.надаас шалтгаалахгүй бусад хүчин зүйлсийг -0

15.Удирдлага, нэг зиндааныхан, таны удирдлаганд ажилладаг хүмүүс гээд бүгд л таны мэдлэг, чадварыг дутуу үнэлж байнаа гэж санагддаг уу?

а.тийм -0

б.үгүй -2

16.Найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс чинь таныг шоолж, явуулж эхэлвэл яадаг вэ?

а.уурладаг -0

б.бушуухан холдохын түүс болдог -1

в.ууцаарлалгүйгээр амыг нь дагуулж эхэлдэг -2

г.инээсэн болоод огт тоохгүй -0

д.юу ч болоогүй царайлж, инээх ч үгүй мөртлөө дотроо бухимдана -0

17.Ажилдаа явах гээд яарч байтал машины түлхүүр, цүнх, бээлий гэх мэтийн зүйлс байдаг газраа байх байвал яах вэ?

а.чимээгүй л үргэлжлүүлэн хайна -2

б.гэрийнхнийгээ эмх замбараагүй байна гэж уурлан хайна -0

в.олдохгүй байгаа зүйлээ орхиод явна -1

18.Доор дурдсан зүйлсээс таныг юу хамгийн ихээр бухимдуулах вэ?

а.хүлээлгийн өрөөн дэх урт “очер” буюу дугаарлан зогссон олон хүн

б.нийтийн тээврийн хэрэгсэлд шахцалдсан олон хүн

в.ганц асуудал шийдэх гэж нэг газар олон дахин ирэх

19.Маргаан дууссан байлаа ч гэлээ та өөрийн зөвийг батлах шинэ шинэ нотолгоо гаргаж ирэн бодолдоон маргаанаа үргэлжлүүлдэг үү?

а.тийм-0

б.үгүй -2

20.Яаралтай ажил гүйцэтгэхийн тулд өөртөө туслах сонгож авах боломж гарвал та ямар хүнийг сонгож авах вэ?

а.санаачлага гаргаад гүйгээд байдаггүй ч гүйцэтгэл сайтай -0

б.мэддэг мөртлөө зөрүүд, маргаанч хүнийг -1

в.авьяаслаг атлаа бага зэрэг залхуу хүнийг -2

 

Авсан бүх онооныхоо нийлбэрийг гарга

Тайлал

15-аас бага оноо. Та хариуцлагагүй, тогтвор суурьшил муутай, сэтгэлийн тэнхээгүй, хатгүй, ноён нуруугүй гэж болохоор хүн байна. Өнгөрсөн амьдралаа эргэж нэг харна байгаа. Гэхдээ энэ бол зүгээр л сонжоо. Асуултуудад ахиад нэг хариулаад үзэж болох юм.

15-25 оноо. Та хангалттай сэтгэлийн хаттай, ноён нуруутай хүн байна. Амьдралаас зугатаж, эсвэл амьдралыг чимэлгүйгээр байгаа чигээр нь хүлээн авдаг. Гэвч тэр бүр зохистой хөдөлж чаддаггүй. Алдаж, төөрөгдөх нь цөөнгүй ч хариуцлагатай, бусадтай хэл амаа ололцоод явж чаддаг. Гэхдээ л зарим нэг сул талаа засах талаар одооноос эхлэн оролдож эхлэхэд буруудах зүйлгүй.

26-38 оноо. Тууштай бөгөөд, хариуцлага гэж юу байдгийг мэддэг сэтгэлийн хаттай хүмүүсийн тоонд та багтаж байна. Өөрийнхөө үзэл бодлын үнэ цэнийг мэддэггийн адилаар өрөөл бусдынхыг ч тооцоож чаддаг. Өөрчлөн хувирч буй нөхцөл байдалд зөв чиг баримжаа авч, улмаар дийлэнх тохиолдолд хамгийн зөв шийдлийг олж чаддаг. Энэ бүхэн нь таныг сэтгэлийн их тэнхээтэй, хаттай болохыг гэрчилж байна. Гэхдээ зарим тохиолдолд хэт хатуу зан гаргахаас зайлсхийж байгаарай.

38-аас дээш оноо. Ийм өндөр үнэлгээнд ямар нэг тодорхойлолт өгөхөд бэрх байгааг нуух юун. Өөгүй хүнд зөвлөгөө өгөх нь илүү зүйл байдаг. Шуудахан хэлэхэд ийм өөгүй хүн байнаа гэдэг бараг боломжгүй зүйл. Тэгэхээр та өөрийн зан чанарыг хэт дөвийлгөсөн байж магадгүй. Тийм бол асуултуудад ахиад чин сэтгэлээсээ, шудагаар хариулаад үз. Хэрэв хэд хэд хариулаад яалт ч үгүй ийм оноонд хүрээд байгаа бол бишрэхээс өөр яалтай?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 5 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 5 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 6 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 7 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 8 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 9 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 9 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 10 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр