Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцор гэсэн шаардлага тавиад байгаа Т.Энхсайхан нь 2016 оны сонгуулиар АН-аас Төв аймагт УИХ-ын тойрогт нэр дэвшсэн. Төв аймагчууд түүнийг бус харин А.Сүхбатыг УИХ-ын гишүүнээр дэмжиж сонгосон юм. Т.Энхсайханы нөхөр нь Эрүүгийн цагдаагийн газарт удирдах албан тушаал хашдаг. Эхнэр чинь сайдын эсрэг жагсаал хийгээд байна, ажлаа өг гэсэн шахалтыг тус газрын удирдлагуудын зүгээс үзүүлэх болжээ. Т.Энхсайхан нь ирэх сонгуулиар ХУД-т буюу Л.Болд гишүүнийн тойрогт нэр дэвшихээр горилж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна