ШИНЭ ХОРООЛЛЫН ШИЙДЭЛ ЗАЙСАН ШИГ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭХ ҮҮ?

О.Шүрэнцэцэг
2019/06/18

Яармагийн дэнжийн урд талд тэр чигээрээ бүтээн байгуулалт өрнөж, ажил бужигнаж байна. Бидний мэдэхээс хотын захиргааны шинэ байр лаю тэнд баригдаж байгаа. Үүнээс гадна тансаг зэрэглэлийн болон энгийн орон сууцнууд ганц нэг хувийн сургуулиуд хэдийнэ үүд хаалгаа нээчихсэн Байшин барьж хүмүүс ажиллаж амьдрал өрнөж байгаа нь сайхан л даа. Гэхдээ тэнд амьдрах ирээдүйн оршин суугчдын төлөө санаа зовоод байх юм. Шинэ хорооллынхон амьдрах гэж авсан байр сууцнаасаа болж өдөржин шөнөжин түгжрэлд саатаж, уурлаж бухимддаг болчихвол тэртэй тэргүй том асуудал болчихсон нийгмийн стресс ахиад л нэмэгдэнэ. 

Хороолол бүр дэргэдээ сургууль цэцэрлэгтэй эмнэлэгийн үйлчилгээ авах боломжтой тийм л энгийн орчныг бүрдүүлж байж амьдралын наад захын хэрэглээг хангах учиртай. Яармагийн урд тийм төлөвлөлт байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Монголын гайгүй хөрөнгөлөг хэсэг нь амьдардаг Зайсан л гэхэд ямар ч төлөвлөлтгүй. Тэнд амьдрагсад хүүхдүүдээ хотын төв рүү зөөж эмчлүүлэх гэж төв рзз зүтгэдэг. 13 дугаар хороолол, Баянмонгол хороолол хавийнхан ч ийм битүү цементэн ширэнгэ дунд амьдардаг. Ороод амьдрахад таатай байрнаас гадна орчин нөхцөл тааламжтай бол нөхцөл тааламжтай бол амьдрал чанартай байна. Тийм л чанарыг амлахгүй бол хүмүүсийн стресс арилахгүй, хотын түгжрэл хэвээрээ байна гэдгийг хот төлөвлөлтийнхөн анзаарч байгаа бизээ. 

Эх сурвалж: Өдрийн сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20