БОЛГАР УЛС ФРАНЦАД АЛБАН ЁСООР ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ


Францын Ерөнхийлөгч ЭммануэльМакрон "Valeurs Actuelles" сонинд ярилцлага өгөхдөө "...Украйны эсвэл Болгарын дээрмийн бүлэглэлүүдийн оронд Гвиней эсвэл Кот-д'Ивуарын хууль ёсны цагаачдын хүлээн авсан дээр гэж үздэг" гэж хэлснийг Болгар, Украйны эрх баригчид тун эмзэглэн хүлээн авчээ. Тухайлбал, Болгарын Гадаад хэргийн сайд Екатерина Захариева нь Францын ГХЯ-нд албан ёсоор эсэргүүцлийн нот бичиг явуулж, Франц улсаас Болгарт суугаа элчин сайдыг дуудан тайлбар шаардах үүргийг өгсөн байна. Болгарын Батлан хамгаалахын сайд КрасимирКаракчановд нь Макроны хэлсэн үгийг "болгар ба украйн дээрмийн бүлэглэлүүдийн оронд Африкийн цагаачдын хүлээн авсан дээр тухай Францын Ерөнхийлөгч Макроны үг нь улс төрийн их зан ба сүржин ихэмсэг байдлыг ээлжит илрэл" гэж дүгнэжээ.

Мөн Украйны Гадаад хэргийн яам Франц улсын Элчин сайдыг дуудаж Ерөнхийлөгчийнхөө үгийг тайлбарлахыг шаардсан байна. Элчин сайд ЭтьенДеПонсен нь Францад байгаа украйнчуудтай холбоотой асуудал байхгүй, Ерөнхийлөгчийн хэлсэн зарим үгийг хам утгаас салгаж, буруугаар тайлбарласан гэж тайлбарлажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 1 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 1 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 4 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 5 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 5 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 5 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 6 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 15 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 21 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 23 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр