ЭНЭТХЭГИЙН ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН НУУЦЫГ ХОЙД СОЛОНГОСЫН ХАКЕРУУД ХУЛГАЙЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ


Кибер аюулгүй байдлын салбарын талаар тогтмол тайлагнадаг Энэтхэгийн "Subex" компанийн мэдээлж байгаагаар 2019 оны эхний хагаст Энэтхэг шиг олон удаа кибер халдлагад өртсөн улс байгаагүй аж. "The Economist" сонины мэдээлж байгаагаар 2019 оны зөвхөн 4-6 дугаар саруудад хийгдсэн кибер дайралтын тоо 22 хувиар өссөн бол, шинжээчид эдгээр дайралтыг гүйцэтгэсэн 2550 бие даасан хорт программ илрүүлсэн байна.

Аравдугаар сарын 28-нд Энэтхэгийн хамгийн шинэ бөгөөд хамгийн том цөмийн цахилгаан станц болох Куданкулам станцын компьютер системээс мэдээлэл цуглуулан дамжуулагч хорт программ илэрсэн тухай мэдээ гарч байсан юм. Энэтхэгийн техник ба технологийн тагнуулын удирдах газрын үүрэг гүйцэтгэдэг Үндэсний техникийн шинжлэх ухаан ба судалгааны байгууллага "NTRO"-д кибер аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байсан ПухражСингхийн мэдээлж байгаагаар үл мэдэгдэх гуравдагч тал нь цөмийн цахилгаан станцын системт вирус байгаа талаарх мэдээллийг түүнд өгсний дараа Засгийн газартаа мэдээлж, хорт ажиллагааг таслан зогсоожээ. Гэхдээ цөмийн цахилгаан станцыг ажлыг удирддаг өндөр албан тушаалтнууд нь станцын удирдлагын компьютерүүд интернэттэй холбогддоггүй гэдгээ халхавч хийн энэ мэдээллийг үндэслэлгүй гэж мэдэгдэн хав дарахыг оролдсон. Гэтэл станц дээрх захиргааны ажилд ашигладаг нэг компьютерт үнэхээр вирус халдварласан байсан гэдгийг холбогдох байгууллагынхан аравдугаар сарын 30-нд хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ цөмийн цахилгаан станц зэрэг онц чухал объектуудын удирдлагын системийг интернэттэй холбоотой бүх л системээс тусгаарладаг бөгөөд үүний тулд дотогш нь юу ч нэвтрүүлэлгүйгээр зөвхөн гадагшаа мэдээлэл гарах боломжтой болгодог сүлжээ хоорондын дэлгэцийг ашигладаг. Тиймээс бүх зүйлийг ном журмын дагуу хийсэн бол үл мэдэгдэх хакерууд цөмийн реакторуудад хохирол учруулж чадахгүй. Гэсэн хэдий ч захиргааны ажилтай холбоотой компьютер вирусдсэн, нууц мэдээллийг гадагш нь дамжуулж байсан явдал мэргэжилтнүүд, шинжээчдийн сэтгэлийг ихэд зовоож байгаа аж. Гэт этгээдүүд цөмийн станцын хаалттай хэсэг рүү нэвтрэх ажлыг хялбар болгож өгсөн нууцын зэрэглэлтэй имэйл, боловсон хүчний жагсаалт гэх мэт зүйлсийн талаарх мэдээллийг олж авсан байж болзошгүй. Цагтаа АНУ, Израйль хоёр нь 2007 онд цөмийн станцын барилга дээр ажилладаг жирийн ажилчинд вирусын халдвартай USB флэш өгч оруулан системд нууцаар нэвтрээд уран баяжуулах үйлдвэрийн ажиллагааг нь зогсоож дөнгөж байсан удаатай.

Энэтхэгийн Куданкулам цөмийн станц руу хэн дайрсан нь тодорхойгүй байгаа ч илэрсэн вирус нь олон тооны эд мөрийн баримт дагуулжээ. Илэрсэн хорт программ хангамж нь халдварласан компьютер дээрх бүх мэдээлэл рүү нэвтрэх эрх олгодог "DTrack" гэж нэрлэгддэг төрлийнх байсан. Том дайралт хийхээр сонгосон байгаа тасралтгүй мониторинг хийхийн зорилгоор "DTrack"-ийг гол төлөв суулгадаг. Хамгийн сонирхолтой нь энэхүү "DTrack"-ийг Хойд Солонгосын эрх баригчдын удирдлага доор ажилладаг гэгддэг "Lazarus Group" хакерийн бүлэглэл бүтээсэн байдаг аж. "Lazarus Group" нь 2014 он "Sony Pictures"-ийг Ким Жон Уныг даапаалсан кино гаргасны хариуд дайрч багагүй хохирол учруулсны дараа олон нийт мэдэх болсон. Дараа нь, 2016 онд "Lazarus Group" нь Бангладешийн Төв банкнаас 81 сая доллар хулгайлсан. 2017 онд 150 орны 200 мянга гаруй компьютерт халдварласан "WannaCry Ransomware" дайралтыг хийж байсан.

Ингэхдээ "Lazarus Group" нь дэлхий даяар дайралт хийхдээ Энэтхэг дэх халдвар авсан серверүүдийг өргөнөөр ашиглаж байсныг тогтоосон байдаг юм байна. 2019 оны есдүгээр сард Энэтхэгийн санхүүгийн байгууллагууд руу дайралт хийхэд ашиглаж байсан "DTrack"-ийн шинэ хувилбарыг илрүүлсэн. Батлан хамгаалах асуудлаар мэргэшсэн шинжилгээний "Royal United Services Institute" (RUSI) төвийн шинжээч Том Плантын ярьж байгаагаар Хойд Солонгос нь Энэтхэгийн Куданкулам цөмийн станцын үйл ажиллагаа сонирхох болсон хэд хэдэн үнэмшилтэй шалтгаан бий гэнэ. Жишээлбэл, Хойд Солонгос нь хөнгөн усан дээр ажилладаг туршилтын цөмийн реактор барьж байгаа нь Энэтхэгийнхтэй төстэй. Гэтэл Хойд Солонгос нь ийм төрлийн цөмийн реактор дээр ажиллах хангалттай туршлага байгүй. НҮБ-ын хориг арга хэмжээний улмаас энэ талаарх мэдээллийг хууль ёсны аргаар олох боломжгүй болсон. Иймд Хойд Солонгос нь үүнтэй холбоотой мэдээллийг газар сайгүй эрж байгаа. Куданкулам дахь цөмийн станцыг оросууд хийж өгсөн, Хойд Солонгос нь өөрийн реактороо Оросынх дээр үндэслэн хийж байгаа тул цуглуулж авсан нууц мэдээлэл нь шинэ реактор барихад нь нэн тустай байсан байж болох талтай гэнэ.

Энэтхэгт байрладаг "Observer Research Foundation"-ийн шинжээч ТришаРэй нь Энэтхэгийн дэд бүтэц нь кибер гэмт хэргээс тун тааруу хамгаалагдсан гэж үзжээ. Тэрээр "Куданкулам цөмийн станц дээр ажилладаг хүмүүст кибер аюулгүй байдлын наад захын ойлголтыг ч заагаагүй нь илэрхий байна" гээд цаашид улам олон систем нь интернэтэд холбогдохыг дагаад асуудал үүсэж магадгүй гэж байна. Учир нь, интернэт рүү нэвтрэх боломж өсөхийн дагаад яг адил түвшинд кибер хамгаалалт өсөж байх ёстой атал станц дээр тийм арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилжээ.

Хамгийн таагүй нь Энэтхэгийн цөмийн объектууд нь энэ явдлаас бүр өмнө хакеруудын дайралтад өртөж байсан түүхтэй. 1998 онд Энэтхэгийг цөмийн зэвсгийн туршилт хийсний дараа АНУ, Их Британи, Шинэ Зеландын өсвөр насны бүлэг хүүхдүүд Энэтхэгийн цөмийн судалгааны төвийн захиргааны бүх компьютеруудыг нэвтрэн орсон байдаг юм. Тэдгээр жаалууд Энэтхэгийн цөмийн судалгаа явуулдаг гол төвийн бүх л нууц имэйл, файлуудыг нээж уншаад, дараа нь сайтыг нь гэмтээн "Сүйрэл бол мундаг гэж бодох хэрэггүй шүү, яагаад гэвэл тийм биш" гэсэн бичээс үлдээсэн байдаг нь Энэтхэгийн кибер аюулгүй байдлыг хангах албадын том гутамшиг болж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 1 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 1 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 4 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 5 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 5 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 5 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 6 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 15 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 21 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 23 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр