Оффшор компаниудын жинхэнэ эздийг ил болгоно

О.Шүрэнцэцэг
2020/12/16

Нэгдсэн вант улсын Засгийн газар нь Британийн далайн чанад дах газар нутагт бүртгүүлсэн компаниудын жинхэнэ эздийн талаарх мэдээллийг ил тод мэдээлж байх хууль санаачилсан байна. Британийн далайн чанад дах газар нутаг гэдэг 14 газар нутаг нь Их Британийн мэдэлд байдаг ч өөрсдийн Засгийн газар, дотоод хууль дүрэмтэй арлууд. Газар нутаг жижиг, эдийн засаг сул дорой тул эдгээр арлууд нь оффшор бүс бий болгох замаар орлого олж байдаг. Кайманы арлууд, Британийн Виргинийн арлууд, Гибралтар, Монтсератт, Мэн арал, Нормандын арлууд, Ангилья, Бермудын арлууд гэх мэт алдартай оффшор бүс юм.

Шинэ хуулийг эдгээр нутгийн Засгийн газрууд дэмжсэний дараагаар хэрэгжиж эхэлбэл, 2023 оноос тус оффшор бүст байрласан компаниудыг үндсэн эзэд, ашиг хүртэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгоно. Харин одоохондоо бол эдгээр оффшор бүс нь тэнд бүртгэлтэй компаниудын жинхэнэ эздийг нууцлах үүрэгтэй бөгөөд зөвхөн Их Британийн хууль сахиулын байгууллагын шаардлагаар л ийм мэдээллийг өгдөг.

Британийн Засгийн газрын санаачилгыг ихэнх оффшор нь хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа юм байна. Үүнийг Их Британийн Засгийн газраас хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх, Нэгдсэн вант улсын түнш орнуудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ харуулсан алхам гэж өндрөөр үнэлж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 23 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19