Хамгийн олон сэтгүүлчийг хорьсон жил болжээ

О.Шүрэнцэцэг
2020/12/16

2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар дэлхийн хэмжээнд 274 сэтгүүлчийг хорьж саатуулаад байгаа тухай Нью-Йоркт байрладаг “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” мэдээлсэн байна. Үүнээс өмнө 2016 онд 272 сэтгүүлч хоригдож дээд амжилт тогтоож байсан аж. Тус хорооноос гаргасан тоо ёсоор хоригдсон эрэгтэй сэтгүүлчдийн тоо сүүлийн таван жил 250-аас дээш гарсаар ирсэн бол хоригдсон эмэгтэй сэтгүүлчдийн эзлэх хувь 13 хувь байна.

Хоригдсон сэтгүүлчдийн 2/3 нь хориотой байгууллагуудтай хамтран ажилласан, алан хядлагыг дэмжсэн гэх мэт төрийн эсрэг гэмт хэрэг буруутгагдаад байгаа юм байна. Ингээд зогсохгүй хоригдож байгаа сэтгүүлчдийн 19 хувьд нь ямар нэг шийтгэл тулгалгүй шууд баривчилсан бөгөөд ийм тохиолдлын дийлэнх нь Саудын Арави, Эритрей улсуудад ногдож байгаа аж. Түүнчлэн 2020 оны байдлаар хоригдож байсан хоёр сэтгүүлч корона вирусийн халдвараар нас барсан байна.

“Сэтгүүлчдийг хамгаалах хороо” нь энэ мэдээллийг мягмар гарагт олон нийтэд тараасан бол үүнээс нэг өдрийн өмнө “Хил хязгааргүй сурвалжлагч нар” байгууллагаас сэтгүүлчдийг бодит үндэслэлгүйгээр хорьж саатуулсан тухай арай өөр мэдээ тараасан байсан. “Хил хязгааргүй сурвалжлагч нар” байгууллагын мэдээгээр энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар 387 сэтгүүлч хоригдсон, саатуулагдсан байдалтай байна. Мөн энэ оны хоёрдугаар сараас арван нэгдүгээр сарын хооронд цар тахалтай холбоотой үйл явдлыг хэвлэл мэдээллээр харуулснаас болж сэтгүүлч, сурвалжлагчийг саатуулсан 300 гаруй тохиолдол бүртгэгдсэн, тэднээс 14 нь одоо ч шоронд хоригдож байна. Коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор дэлхийн дийлэнх улс оронд хэрэгжүүлж байгаа хууль, урам нь сэтгүүлч хүний мэдээлэл цуглуулах боломжийг хязгаарлаж байна гэж “Хил хязгааргүй сурвалжлагч нар” байгууллага үзсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 23 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19