Халдвар авсан 41 эмч, эмнэлгийн ажилтнаас 11 нь эдгэрчээ

О.Шүрэнцэцэг
2020/12/16

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, ажлын нөхцөл байдал, эрсдэл, хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Манай улсад төдийгүй дэлхий дахинд Коронавируст (Ковид-19) халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндийн асуудал тулгамдаж байна. “Одоогийн байдлаар манай улсад нийт 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 11 нь эдгэрсэн. Тэдний 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвар авсан иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан гаргасан таван зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Шаардлагатай арга хэмжээний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн. Тулгамдаж буй асуудал бол хүний нөөц, барилга, өрөө тасалгааны дулаалгын асуудал байна. Сүүлийн үед цахим сүлжээгээр иргэдийн дунд ХӨСҮТ-ийг бүрэн тусгаарласан, асуудал хүндэрсэн гэдэг ташаа мэдээлэл түгээх хандлага гарч байгаа нь эмч, сувилагч, ажилтнуудын сэтгэл санаанд нөлөөлөх, нэр хүндэд нь халдах зэрэг сөрөг үр дагаварыг үүсгэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 23 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19