Америкийн тагнуулыг гурван орос хоригдлоор сольж магадгүй

О.Шүрэнцэцэг
2020/12/17

ОХУ-д тагнуул хийсэн хэргээр 16 жил чанга дэглэмтэй хорих ял авсан АНУ-ын иргэн Пол Уиланыг Америкийн шоронд ял эдэлж байгаа ОХУ-ын иргэд болох зэвсгийн наймаачин Виктор Бут, хар тамхины наймаачин Константин Ярошенко болон бас нэг программистаар сольж магадгүй байгаа тухай “Интерфакс” мэдээлж байна.

Пол Уиланыг 2018 онд Москва дах “Метрополь” зочид буудалд Оросын маш нууцын зэрэглэлтэй мэдээлэл бүхий флаш дискийг хамтрагчаасаа авах үеэр нь сөрөг тагнуулынхан баривчилсан юм байна. Тэрээр өөрийгөө гэмгүй хүн, хэлмэгдсэн гэж үзсэн ч Оросын шүүхээс 16 жил чанга дэглэмтэй хорих ял онооход удахгүй солилцоогоор нутаг буцна гэж үзээд давж заалдаагүй байжээ.

Уиланы өмгөөлөгчийн мэдээлснээр БайденЕрөнхийлөгчөөр сонгогдсон тул үйлчлүүлэгчийг нь Америкийн шоронд байгаа Оросын иргэдээр солих магадлал эрс нэмэгдсэн, энэ талаар эрчимтэй хэлэлцээ явагдаж байгаа аж. Шинээр гарч ирсэн Ерөнхийлөгчид гадаадад ял эдэлж байгаа иргэдээ буцааж авах тал дээр шийдэмгий алхам хийж, өөрийгөө өмнөхөөсөө илүү гэдгээ харуулахын хүсдэг гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 52 минутын өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20