Европын холбооны удирдлага хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, Америкийн технологийн аварга том компаниуд зах зээл дэх давамгай байдлаа урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор интернэт эдийн засагтаа зохицуулалт хийж эхэлсэн байна. Тухайлбал, Европын холбооны удирдлага нь “Facebook”, “Google”, “Apple”, “Amazon” компаниудын зориулсан хатуу дүрэм, журам боловсруулсан байна.
Тухайлбал, аварга том компаниуд зах зээлд бие даасан жижиг өрсөлдөгчид гарч ирэхэд саад хийхээс сэргийлсэн “Тоон зах зээлийн тухай акт” нэртэй шинэ хууль санаачилжээ. Энэ хуулийн дагуу том компаниуд нь шударга өрсөлдөөний дүрмийг удаа дараалан зөрчвөл Европын холбоон дах эргэлтийн жилийн эргэлтийн хөрөнгийн 10 хувиар торгоно. Том компаниуд хоорондоо нийлсэн, хоршсон, өрсөлдөгчөө худалдан авах зэрэг бүх арга хэмжээнийхээ талаар Европын холбооны удирдлагад урьдчилан мэдэгдэж байсан ёстой болсон. Түүнчлэн хэрэглэгчийг дагалдах программ хангамж устгахыг хориглож болохгүй гэх мэт хэд хэдэн шинэ заалт нэмсэн байна.
Мөн “Тоон үйлчилгээний талаарх акт” гэж нэрлэгдсэн дараагийн хуулиар дээр нэр гарсан аварга компаниудыг хууль бус контентыг устгаж байхыг үүрэгдэж. Хэрэв санал болгож буй контент нь хуульд нийцсэн байвал яагаад түүнийг хэрэглэгчид санал болгож байгаагаа тайлбарлаж байх ёстой болсон. Эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд жилийн эргэлтийн 6 хувиар торгоно.
Мөн 45 сая буюу Европын холбооны хүн амын 10 –аасдээш хувьтай тэнцэх хэрэглэгчидтэй компаниудыг том компани гэж тооцож байхаар болсон байна.
Гэхдээ эдгээр хуулийг Европын холбоо даяар мөрдөж эхлэхийн өмнө гишүүн орнуудын парламентаар хэлэлцэгдэн дэмжигдэж, дараа Европын холбооны парламентаар батлагдах ёстой тул хэрэгжиж эхлэх хүртэл нэлээд хэдэн сар, жил болох юм байна. Энэ хооронд дээр нэр гарсан технологийн аварга компаниуд хуулийг батлуулахгүйн төлөө нэлээд арга сүвэгчлэн лоббидно гэж таамаглаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна