Даваа гарагт Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб нь БНХАУ-ыг заавал гүйцэтгэх ёстой Хятад-Британийн хамтарсан тунхагт заасан зүйлсийг зөрчин Гонкон дах үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль гээгчийг баталсан гэж шүүмжилсэн. Үүнд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны тусгай төлөөлөгч Ван Вэньбиньхариу өгөхдөө Их Британийг давхар стандарт мөрдөхөө зогсоож, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос зайлсхийх замаар олон улсын харилцааны үндсэн дүрэм журмыг хүндлэхийг уриалсан байна.
Вань Вэньбинь нь Британийн сайдын хэлсэн зүйлсэд тайлбар өгөхдөө Их Британи улс Хонконгийн колоничлон захирсан 150 жилийн түүхэнд, Хонконгийг амбан захирагчийн гагцхүү Их Британиас томилдог байсан, Хонконгийн иргэд хэзээ ч бодит эрх чөлөөг эдэлж байгаагүй, тиймээс Хонконгт ардчилал гэж байгаагүй болохыг онцлон сануулсан байна.
Ийм байтал одоо Их Британи гэнэт “ардчилал”, “хүний эрх” гэсэн уриагаа бамбай хийн Хонконийн дотоод хэрэгт оролцон, хууль ёсыг уландаа гишгэж байна гэжээ. Улмаар Хонконгийн иргэд эх нутагтаа эргэн нэгдэсний дараанаас л жинхэнэ ардчилсан хууль ёстой, бодит эрх чөлөөтэй болсон гэжээ.
Түүнчлэн Хонконг нь эх орондоо эргэн нэгдсэн мөчөөс хойш Хятад-Британийн хамтарсан тунхагт заасан Британийн талын бүх эрх ба хариуцлага нь үйлчлэхгүй болсон гэдгийг сануулсан байна.
Иймд Их Британи нь олон колонитой эзэнт гүрний үеийн сэтгэлгээ, давхар стандартаас салж, Хонконгийн хууль дүрмийг хүндэлж, Хонконг нь Хятадын засаг захиргааны тусгай бүс гэсэн бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг уриалжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна