АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден нь Ерөнхийлөгчийн сонгуульд өөртэй нь өрсөлдөж байсан Пит Буттижичийг Тээврийн сайдаар томилсон тухайгаа албан ёсоор мэдэгджээ.
Байден энэ талаарх мэдэгдэлдээ “Америкийн түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөө бүхий нэр дэвшигч болж чадсан нээлттэй гей, мужийн сунгаанд ялалт байгуулж байсан хамгийн залуу нэр дэвшигчдийн нэг Буттижич бол саадыг устгадаг төрийн албан хаагч билээ” гэж дурдсан байна.
Түүнчлэн Байдаен нь шинэ сайдаа үндэсний зан байдлын хамгийн шилдэг талуудад хүрч чаддаг, асуудлыг шийдэгч, эх оронч гэж магтсан байна.
Буттижич нь 2018 онд сургуулийн багш Частин Глезмангэгчтэй ижил хүйст гэрлэлтээ батлуулсан. Тэрээр 29 насандаа Индиана мужийн Саут-Бенд хотын мэрээр сонгогдсон. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч сунгаанд Жо Байденд ялагдсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна